АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчид 200 сая төгрөгт бүдрэв үү

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 17

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна. Одоогийн байдлаар УИХын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр л албан ёсоор бүртгүүлж, нэр дэвших эрхээ баталгаажуулаад байгаа юм. Уг нь хэд хэдэн гишүүн нэрээ дэвшүүлнэ гэдгээ дэвшүүлээд байсан хэдий ч бүртгэл дуусах хугацаа хэдхэн цаг үлдсэн байхад  хоёрхон хүн л бүртгүүлээд байна. Магадгүй энэ нь хандивын мөнгөтэй холбоотой байж болох ч талтай. Учир нь  намын даргын сонгууль явуулахад зардал өндөр гарах учраас нэр дэвшигчдээс хандивын 200  сая төгрөг авч байгаа юм байна. УИХын гишүүн Ж.Батзандан АН-ын даргад өрсөлдөхийн тулд хандивын уулзалт хийхээ хүртэл мэдэгдсэн байдаг. 

Түүнчлэн АН-ын даргад нэр дэвшихээ  өмнө нь мэдэгдэж байсан ЕТГ-ын дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн Л.Болд  намын даргад нэр дэвшихээс татгалзжээ. Тэдний ийн татгалзсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
n(66.181.186.27) 2025 оны 03 сарын 13

ene nam duusvaa huurhii

1  |  0
mgl(37.201.243.83) 2025 оны 03 сарын 13

hahahaha yaj harin 2 nuhur bvrtgvvlsen vm 1hvn bvrtgvvlsen bol onigoo bolohgvi vu

1  |  0
АН дуусав.(202.9.42.136) 2025 оны 03 сарын 13

Эрүүгийн элемент Эрдэнэ ван Эцэс төгсгөлгүй шуналтан Энэ намын эцсийн зогсоол Эхнэрээ хороож эцэг ээ зарсан Эгэл гүй их нүгэлтэн

1  |  0
Дорж (103.57.95.43) 2025 оны 03 сарын 13

Батзандан яаж АН-н дарга болж чадна гэж бодоод бгаа юм бол доо чаваас.Vзэл бодол нь тогтворгvй, багаар ажилхад тун ч найдваргvй хvн шиг санагдаад бгаа юм даа.

1  |  0
Батжаргал(103.229.123.144) 2025 оны 03 сарын 13

***...энэ лав ардчилсан намын шинэчлэл биш...сөнөсөн нам болж

1  |  0
Ардчилал биш үнэ хая(202.9.40.16) 2025 оны 03 сарын 13

Энэ янзаараа бол удахгүй 1 тэр бумаар суудлаа наймаалцдаг болно ийм ардчилалын төлөө яваагүй байлгүй дээ энэ ардчилсан нам биш мөнгөтөнгүүдийн уралдааны намд гарч ирсэн нь хөрөнгөө яаж олхоо бас бодож л таарана.

1  |  0
МӨНГӨӨР БИШ(202.9.40.16) 2025 оны 03 сарын 13

ЯМАР ЮМНЫ ДАРГАД ӨРСӨЛДӨХ ВЭ ДЭЭ СУУДЛЫН ТӨЛӨӨХ НАЙМАА Л БОЛЖ БАЙНА ИНГЭЖ БАРЧ ИРСЭН УДИРДАГЧИД БУРУУ ЗАМААР НАЙМААЛЦАЖ УЛС ОРНОО ӨРӨНД ОРУУЛАХ ЭНҮҮХЭНД БАЙХ БАЙЛГҮЙ ДЭЭ ХЭН ТЭРГҮҮНИЙ УДИРДАГЧ БОЛХОО ӨӨРИЙН АЖИЛ ҮЙЛС ЧАДВАРААРАА ХАРУУЛСАН НЬ НИЙТ ГИШҮҮДИЙН ӨНДӨР САНААР ГАРЧ ИРДЭГ БОЛХООС МӨНГӨӨР НАЙМААЛЦАХ СУУДАЛ БИШ ОДОО ЭЛБЭГДОРЖ ШИГ ХОШГОРУУЛДАГ ЦАГ АРАЙ ӨӨР БОЛОО БАЙЛГҮЙ ДЭЭ.

1  |  0
Top