М.Чимэддорж АН-ын даргад нэр дэвших материалаа хүлээлгэж өглөө

2016 оны 12 сарын 17

 Ардчилсан намын гишүүн М.Чимэддорж өнөөдөр 12.30 цагт  /2016.12.17/ Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшүүлж буйтай холбоотой холбогдох материалуудыг Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө. Тэрбээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна" хэмээгээд сонгуульд шударгаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм. Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Намын даргын сонгуулийн ажилд тань амжилт хүсье. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулан ажиллах болно” гэлээ. 

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авах юм. Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь энэ сарын 19-ний өдөр гардуулан өгнө.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.184.171) 2025 оны 03 сарын 13

Arai juldana duu mini

1  |  0
дэмжигч(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Энэ залуугийн бичсэн нэг ном бий. хөдөлмөрийн эдмийн засагч хүн билээ. Айлд байсан номын санаадгүй уншаад үнэхээр сэтгэлд гал ассан шүү. Учир нь Монгол улсын хөгжихгүй байгаагийн тайлал болоод хөгжих түлхүүр энэ залуугийн толгойд байх шиг санагдсан даа. Хүнийхээ хувьд ч маш даруу хүнлэг хүн бололтой санагдсан. Хэлж буй үгнээс нь хүний ааш авир мэдрэгддэг дээ.

1  |  0
НЭРГҮЙ(139.5.216.254) 2025 оны 03 сарын 13

ИЙМ ШИНЭ ЗАЛУУСЫГ Л ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Top