Ардчилсан намын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр 15.20 цагт /2016.12.17/ Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшүүлж буйтай холбоотой холбогдох материалуудыг Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө. Тэрбээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна" хэмээгээд сонгуульд шударгаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм. Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Намын даргын сонгуулийн ажилд тань амжилт хүсье. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулан ажиллах болно” гэлээ.
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авах юм. Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь энэ сарын 19-ний өдөр гардуулан өгнө.

Сэтгэгдэл ( 3 )
altanxuyag an darga bolood 2020 an songuulid ylna
Өөрийн баасан дээр өөрөө халтирч унах нь гарцаагүй.
инээдтэй юм даа УИХ-ын сонгуулийн дайтай юм болохнээ.АН-д 2 л чухал хүн бий энэ хүн нэр дэвшсэнгүй харамсалтай.Батзанданг гайгүй юм байна гэж бодсон чинь бас өр тавиад зээл авчихсан байна лээ.Энэ хүн биш 2 л хүн байгаа.Нэр дэвшсэнгүй АН өөрчлөгдөхгүй нь тодорхой байна доо