Колорада мужийн нэгэн дэлгүүрээр гэр бүлийн хамт үйлчлүүлж явсан нэгэн эмэгтэй кассанд бараагаа бичүүлэх үедээ таталт өгч, гэнэт унасан байна. Тэрбээр хэдхэн сартай хүүхдээ тэвэрч явсан бөгөөд түүний унах гэж байгааг харсан гярхай худалдагч хүүхдийг нь амжиж авсанаар унаж, гэмтэхээс хамгаалж чадсан байна.
Худалдагч бүсгүйг Ребекка гэдэг бөгөөд тэрбээр бүсгүйн нөхөрт “Би өөрөө эх хүн учраас хамгийн түрүүнд хүүхдийг л аврах хэрэгтэй гэх бодол төрж, гараас нь салгаж авсан. Бүх зүйл гэнэтийн байсан учраас эмэгтэйг би барьж чадаагүй” хэмээн хэлжээ.
Бүсгүйд түргэн тусламж яаралтай үзүүлсэн бөгөөд тус үйлчлүүлэгч өмнө нь ч ингэж татаж унадаг байжээ. Одоогоор эхийн бие тогтворжиж, хүүхэд ч аюулгүй болсон гэнэ.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )