Шинхуатай хамтарч Тавантолгойг хөдөлгөхдөө Засгийн газар хэдэн хувиа эзэмших, шилжүүлэх хувиа хэрхэн үнэлэх асуудлыг маргааш МАН бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Тавантолгойн хэлэлцээрийн түвшинд “Чалко”-гийн өрийг дарах асуудлыг ярина. Чалкогийн өрийн үлдэгдэл одоо 85 сая ам.доллар орчим байгаа аж.
Дээрх асуудлыг МАН-ын бүлэг олон нийтээс ихэд нууцалж буй ажээ. Уул уурхайн сайд Ц.Дашдорж бүлгийн хуралд мэдээлэл өгөх юм. Мөн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат нартай энэхүү гэрээ нь холбогдож буй юм. Шинэ оны өмнөхөн Тавантолгойн хөрөнгө оруулалт, хувь шилжүүлэх асуудлыг эцэслэж магадгүй байгаа аж. Уул уурхайн сайд Ц.Дашдорж энэ ондоо багтаан Тавантолгойг хөдөлгөнө хэмээн мэдэгдэж байсан юм.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 1 )
Долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй. Оюутолгойгоос сургамж авах хэрэгтэй шүү. Хятад ажилчид оруулж ирэхгүй дан Монголчуудыг ажиллуулах хэрэгтэй