Ардчилсан нам намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдээ нийт гишүүдийнхээ саналаар сонгохоор болсон билээ. Үүний дагуу өнгөрсөн амралтын өдөр АН-ын даргын сонгуульд өрсөлдөх хүмүүс бүрэн тодорч дууссан. Тэд дөнгөж сая нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авлаа.
Намын даргад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нарын нийт таван хүн өрсөлдөхөөр болоод байгаа юм.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа өгч, намын даргад өрсөлдөхөөр мэдэгдээд байсан П.Цагаан, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нар нэрээ татсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү энэ тухай өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж “Сунгаанд бүрэн итгэлтэй байсан ч нам дотоод нөөцөө ганц өрсөлдөөнөөр шавхах хэрэггүй гэж үзээд нэрээ дэвшүүлсэнгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.
Намын даргад өрсөлдөгчдийн талаар Ардчилсан намын зарим гишүүд өөр өөрсдийн байр сууиа илэрхийлээд эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин өөрийн албан ёсны хуудастаа Ж.Батзандангийн талаар “Ахыгаа төрийн нарийн болгох гээд АН-ын Засгийг МАН-тай нийлээд унагачихдаг хүн намын дарга болбол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй” гэж жиргэсэн юм.
Тэгвэл дээрх жиргээнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан ийн хариу бичжээ. Тэрбээр “Намын сунгаанд оролцогч журмын нөхөддөө нэгнээ гүтгэлгүй, гишүүдээ талцуулалгүй эргэж уулзах нүүртэй, шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэжээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 9 )
temuujingees Batzandan 100 huvi deer
ene namiin zasgiig ungaaj 2016songuuld unagasan nuhduud man n dargad ursulduh bailguide
Ухамсар боловсролтой хариуцлагатай хүмүүс бусдыг хүндэлж, уучилж хүлээцтэй хандах нь бусдад дууриал хүндэтгэл болно
bag umschihsun hiimel nuhdiig ylgaj hardag bolson tsagt l ta bid zuv songolt hiideg bolno
Sain ah ter emnelegt baigaa sogtuu duu naraa gertee avaach
Тэмүүжин хөгийн гөлөг юм даа
Teji zuv hellee
chi joohhon husj baigaad uuruu godroitson biz dee.batzandan unagaasan bolj bnuu
ene temuujin gej amerkiin gar hul bolson emlegiin gazariig eruuljuuleh bolgoson ulsad uchnuun tugrugnii hohirol uchruulsan nuhur namaa bitgii taltuulah geed bai uuruu zuw baichhaad busdiig doromjilbol zugeerdee