АН-ын даргад өрсөлдөх таван нэр дэвшигч үнэмлэхээ гардлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 19

 АН-ын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах ажиллагаа  боллоо. Намын дарга З.Энхболд нээж үг хэлж, үнэмлэхийг нь гардууллаа. АН-ын даргын сонгуульд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Лу.Гантөмөр нарын хүн нэр дэвшиж байна. Сонгуулийн сунгаа  ирэх оны нэгдүгээр сарын 29 хүртэл явагдаж, АН-ын шинэ даргыг тодруулах санал хураалтад татвараа төлсөн АН-ын бүх гишүүд оролцох юм. 

Нэр дэвшигчид нэгэн зэрэг сонгуулийн сурталчилгаагаа хийж аймаг, орон нутагт очиж уулзалт хийнэ. Үүнд нийт 2.5 тэрбум төгрөг зарцуулагдана гэж тооцоолж буй аж. Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөх эрхэмүүд 200 сая төгрөгөө төлөөд байгаа билээ.

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хм.(139.5.217.108) 2025 оны 03 сарын 13

Ард түмэн хэн, хэн дэвшиж байгаагаар нь ямаршуухан ялзарсан бүлэглэл болохыг нь харж байгаа байх.

1  |  0
Зочинkk(203.91.116.34) 2025 оны 03 сарын 13

mini bodloor ardchilsan nam ooroor shinechilegdeh bh gesen hudalaa bolov oo

1  |  0
Top