УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтыг Швейцарийн банкинд нууц данс эзэмшдэг тухай мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сараас нийтэд ил болсон. Тодруулбал, тухайн үед Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум ICIJ нууц данс эзэмшигч улстөрчдийг олонд дэлгэсний дотор манай зарим улстөрчид байсны нэг нь С.Баярцогт байв. Улмаар С.Баярцогт нь Сангийн сайд байх үедээ буюу 2008-2012 оны хооронд Швейцарийн банкинд данс нээлгэж, дансандаа нэг сая ам.доллар хадгалж байсан нь илэрч, тэрбээр оффшор бүсэд мөнгө байршуулаад мартсан гэх тайлбар хийн, уучлал гуйж, УИХ-ын дэд даргын суудлаасаа бууснаар асуудал намжсан.
Харин өдгөө түүнд холбогдох оффшорын асуудал дахин сөхөгдөж магадгүй боллоо. Тодруулбал, С.Баяцогтыг оффшор данстай болохыг нотолсон баримтыг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос дэлгэж өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд үүнээс гадна есөн баримт байгааг нягталсныхаа дараа дахин мэдээлнэ гэв.
Тэдний өгч буй мэдээллээр өнөөгийн байдлаар С.Баярцогтын дансанд 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр орсон 9.2 ам.доллар байгаа бөгөөд энэ нь Швейцарийн "Credit Suisse" банкнаас илгээсэн мөнгөний эх сурвалжийг баталгаажуулах хүсэлтээр нотлогдож байгаа аж.
Түүнчлэн 2009 оны аравдугаар сарын 27-ны энэ өдөр Оюу Толгойн гэрээг үзэглэсэн цаг хугацаатай давхцаж байгаа. Мөн С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байх үетэй давхцаж байгаа учраас С.Баяр ч мөн их хэмжээний мөнгийг Оюу Толгойгоос авсан гэх хардлага төрж байна. Тухайн үед С.Баярцогт Сангийн сайд байхдаа Оюу Толгойгоос мөнгө халааслах бүх л таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Бид анхнаасаа гомдол гаргахдаа энэ мөнгийг Оюу Толгойгоос эх сурвалжтай гэж үзэж байсан. Энэ хэргийг илүү нягталж, тодруулсныхаа дараа албан ёсоор мэдэгдэнэ. С.Баярцогт гэдэг хүний араас олон хүн ил болно гэдгийг Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбоонын дэд тэргүүн Ц.Туяацэцэг хэлсэн юм.

Үүнээс гадна “Хятадын монгол” гэж бичсэн асуудлыг лавласан. “Гадаад улсад байгуулсан компанийн бичиг баримтад Mongolia China гэж буруу бичигдсэн. Тиймээс компанийг бүртгэсэн байгууллага уучлалт хүсч залруулга хийсэн албан бичгийг тус газарт ирүүлсэн” гэж хэлээд энэ эрүүгийн хэрэг хаагдсан.
Тиймээс бид дээрх олон улсын байгууллагад хандаж энэ мэдээллийг олж авч, өнөөдөр та бүгдэд хүргэж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул үүнээс илүүг мэдээлэх боломжгүй байна гэсэн юм.
Тухайн үед С.Баярцогт оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог бүсэд байгуулсан нууц компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг Хятадын Монголын Улаанбаатар гэж тэмдэглүүлсэн нь олны эгдүүцлийг хүргэсэн. Тэрбээр үүнийг тухайн бүртгэл хийсэн компанийн буруу хэмээн мэлзэж, данс нээлгэж, гарын үсэг зурахдаа CHINA гэсэн бичгийг хараагүй хэмээн өөрийгөө хаацайлаад өнгөрсөн. Гэвч хэн мэдлээ бид түүний дэргэд байгаагүй...

Ямартай ч Монголын хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэж чадаагүй эрхэм гишүүн асан маань Швейцарь улсын Холбооны улсын шүүхэд мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгааг тус улсын прокурын газраас мэлээлсэн байна.
Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 9 )
Ebi zail
Elbegdorjiig ogtsruuliya. Bayartsogt deer nemeed Elbegdorj, Saihanbileg, Bayar, S.Batbold (prime minister was) shalguuliya
Баяр, Зоригт, Гансүх, Элбэгдорж, Сү.Батболд нар авсан мөнгөө хаана хийснийг нь олмоор байна. Мөн тэдэнд ч нэг адил хариуцлага тооцох хэрэгтэй
Ехөнхий сайд асан С.БАяр бүр ихийг авсан. мөн ОТ-н гэрээг цээжээрээ хамгаалаад байсан Даш,Зоригт /УУ-н сайд асан/, Л.Гансүх /БО-ны сайд асан/ нар авилгал авсан нь ойлгомжтой. Монгол улсын эрх ашгаас урвасан Тэднийг барьж хорих цаг болсон.
төр шиг төр хэрэгтэй байна. Төр төмөр үүрээ хэзээ харуулах вэ
С.Баяр бур ч ихийг хуссан байж таарна ,туунийг Англи руу Элчингээр томилж шагнаад байгаа чинь юу вэ,болиочээ энэ тор засаг болъёо.Монгол улс дампуурлааааааааааааа
авилгал өгч гэрээ хийсэн бол тэр нь хүчингүй болох үндэслэлтэй юу
naadah chin jijig gar buunii nohop shuudee tegeheer tom garuud n hediig ofshordson gej sanana minii l uhaan hurehgui yum bna
Монголын төр засаг дуугүй байгаа нь харамсалтай. Нэг ёсондоо бид чинь төргүй нийгмийн барааг л харж яваа шүү дээ. Төрд гарсан бүхэн худалч хулгайч нь илэрдэг болохоор монголын төр хүчгүй нь үнэн.Хүчтэй лидэр үгүйлэгдэж хуурамч багтнууд олширсон нь түмэн үнэн.