АН-ын ”шинэчлэлийн” төлөөх гарын таван хуруу

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 20

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа өнөөдөр Blue Sky-д боллоо. АН-ын даргад С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар дэвшихээр болсон. АН-ын шинэчлэлийн бодлогод бусад нэр дэвшигчийн шинэлэг санаачлагыг тусгах үүрэг хүлээж,  хамтын гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм. 


Тус арга хэмжээг нээн АН-ын  дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр "АН VI-дугаар Их хурлаа хийж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн алдаа, оноогоо дүгнэж намын даргаа анх удаа нийт гишүүд дундаасаа сонгох болсон.  АН үеийн үед анхдагч нам байсаар ирсэн. Бид өнөөдөр ч гэсэн Монголын улс төрийн намуудаас анхдагч нь байна. Яагаад гэвэл намын даргаа нийт гишүүд дундаасаа сонгох хамгийн анхны нам боллоо. Цаашид бусад улс төрийн хүчнүүдийг энэ жишгээр шинэчлэгдээсэй гэж хүсэж байна. Намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд ямар нэгэн шалгуур байгаагүй. Сунгааны журмын дагуу материалуудаа ирүүлж, орж чадаагүй нэгэн нь бухимдлаа сошиалаар илэрхийлээд байна. Дүрэмдээ хэн нэгэн гишүүнийг нас, зүс, туршлагаар нь ялгасангүй. Манай намыг шинэчлэлээр нь далимдуулж 20 гаруй жил АН-ыг харлуулж ирсэн  МАН-ынхан манай намын шинэчлэлд их санаа зовж байх шиг байна. Бидний сонгуулиас хол бай. Энэ бол манай 180 мянган гишүүний ажил юм. Та наргүйгээр болно оо. Харин үүний оронд Улаанбаатрынхаа утаанд санаа зов. Нэр дэвшсэн таван гишүүндээ баяр хүргэе. Та бүхний хэн нь ч ялсан, ялагдсан бай ялсан даргадаа амжилт хүсээрэй. Намын дүрмээ хэлбэрдэхгүй мөрдөнө гэдэгт итгэж байна" гэв. 

 

Үүний дараа нэр дэвшигчид сонгуулийн хороонд бүртгүүлсэн нэрсийн дарааллаар үг хэлсэн юм.  

АН-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын С.Эрдэнэ хэлсэн үгэндээ "Би өнөөдөр эрхэм нөхдөө өрсөлдөгч гэж харахгүй.  Харин хамтран зүтгэгч гэж харж байгаа. АН-ыг байгуулагдсан тэр цагаас эхлээд өдгөө 26 жилийн турш энэ намыг алдаж, онох бүрт нь хамт явлаа. Энэ сонгуулийг бидний дотоодын тэмцэл өрсөлдөөн гэж битгий хараасай. Энэ бол  шинэчлэлийн төлөө  хийж байгаа бидний хамтын ажиллагаа юм шүү. Эрхэм журмын нөхөддөө амжилт хүсье. Бидний хэн нь ч ялсан бай би ардчилсан намынхаа шинэчлэл ирээдүйн төлөө, эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэх болно" гэлээ. 


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Би намын даргын сунгаанд оролцох эсэхээ хувь хүнийхээ хувьд маш эргэлзсэн. Гэхдээ "Энэ сунгаанд оролцох нь намын нэр хүндийн асуудал" шүү гэдгийг манай намын үе үеийн гишүүд дэмжигчид хэлсэн учраас би өнөөдөр нэр дэвшиж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд бид унасан нь АН-д сургамж болоод цаашаа намаа хэрхэн авч явах уу гэдэг дохиог бидэнд өглөө. Орон нутгийн сонгуульд АН үндэсний хэмжээний нам байсан юм гэдгээ нотлон харууллаа. Саяны болж өнгөрсөн намын Их хурал Монголд ардчилал дэмжигчдийн үзэл санаа хэвээрээ байгаа юм байна гэдгийг мөн нотоллоо. АН-ын даргын сунгаа Монголын АН-ын дотоод эв нэгдэл төдийгүй Монголын ард түмний эв нэгдлийг төлөөх сонгууль болж байгаа юм шүү. Бүгдээрээ хөтлөлцөөд энэ сонгуулийн ард хамтдаа гарна аа. Сонгууль болсны маргаашнаас эхлээд манай намын нүүр царай өөрчлөгдөж бид эв нэгдэлтэй, бие биенээ дэмжсэн бодлоготой, хариуцлагатай нам байх болно  гэдэгт би огт эргэлзэхгүй байна" гэлээ. 


УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр "Энэ удаагийн сонгууль Их хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх улмаар ажил хэрэг болгох зорилгоор намын даргыг сонгож байгаагаараа онцлогтой байна. "Гишүүдийн үгээ сонсдоггүй" гэж бүх шатандаа итгэл алдарсан. Тиймээс энэ удаагийн намын даргын сунгаа, шинэчлэлийн хөдөлгөөний хэлэлцүүлэг АН-ын гишүүдийн итгэлийг сэргээнэ гэдэгт найдаж байна. АН гишүүдийнхээ төлөөх нам болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүний нөөцийн зөв бодлоготой нам болоосой гэж би намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлж байгаа юм. Хариуцлагатай нам болох хэрэгтэй. Хамгийн гол нь АН эв нэгдэлтэй нам болж ирэх сонгуулиудад олон түмнийхээ итгэлийг буцаан авах шаардлага тулгараад байна" гэлээ. 


УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН-ын шинэчлэл эхлэж байна. АН яагаад шинэчлэгдэх ёстой вэ гэж олон хүн асууж байгаа. Тэгвэл үүнд би хариулъя. Монголыг шинэчлэх шаардлагатай байгаа учраас АН шинэчлэгдэх ёстой юм. Монголын төрд шинэчлэл хэрэгтэй байгаа учраас АН шинэчлэл хийх шаардалагатай байгаа юм. Манай намын 180 гаруй гишүүд өнөөдрөөс шинэчлэлийн хөтөлбөрөө эхлүүлж байна. 

АН-ын шинэчлэгдэхийн тулд эхлээд бүх хаалга, цонхоо ард түмнийхээ өмнө нээх ёстой. Өөрөөр хэлбэл хаалттай биш нээлттэй нам болох байр суурийг миний бие баримтлаж байгаа. Мөн хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө өөрчлөгдөх ёстой.  Бид бүлэглэлд биш бүх  гишүүддээ үйлчилдэг нам болох ёстой. Нэгдмэл үзэл бодолтой АН-ыг бий болгохын төлөө энэ шинэчлэл явагдах болно. АН-ын шинэчлэл өөдөө байх болтугай" гэв. 

 


Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Нэрээ дэвшүүлсэн гарын таван хуруундаа баяр хүргэе. Би намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэх шийдвэрийг нэлээд хожуу гаргасан. Нэр дэвших шийдвэрийг журмын нөхдийнхээ санал хүсэлтийг хүндэтгэн хүлээн авлаа. Намаа гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс ахмад, дунд үе, залуучууд нь намынхаа төлөө гар гараасаа барилцаад хамтдаа зүтгэх цаг болсон. АН-ын их хурлын үеэр орон нутгийн төлөөллүүд ч гэсэн асууж, санал хэлсэн.  Бид бие биенээ ойлгож, хамтран ажиллая гэдэг саналыг гишүүд олноороо хэлсэн. АН-ын олон гишүүдийн саналыг хүлээн авч монголдоо иргэн бүр сайхан амьдрахын төлөө хамтдаа ажиллая гэж намын даргад өрсөлдөж  байна" гэлээ. 

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СУМ(202.179.29.238) 2025 оны 03 сарын 13

АН -ын 5 сумтай 5 дайчин хоорондоо байлдана. Аль түрүүлж нэгнийгээ олон оносон нь АН-ын дарга суурин дээр заларна.

1  |  0
haha(202.9.42.209) 2025 оны 03 сарын 13

haha huuhed nohoin doog boloh yumda zailuul neg ni darga bolood nogoo 4 dumaaraa harvana biz huuchin humuus ni yaj shinchleh vee dee

1  |  0
Zochin(103.229.121.214) 2025 оны 03 сарын 13

Odoo l shinechlegdehgui bol dahij hezee ch iim bolomj oldohgui

1  |  0
зочин(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

өөр өөрсдийн тавих сумаа л багцлан барьсан байна. бас нэг шоу.

1  |  0
Дорж(202.21.106.154) 2025 оны 03 сарын 13

Өнөөдөр бидний хэдэн хүн АН-ын дүүргийн намын хороогоор орж ямар хүн санал өгч болохыг тандлаа. Нэгдүгээрт энэ намын гишүүн байх ёстой. Хоёрдугаарт намын гишүүний 2016 оны 1200 төгрөгийн татварыг зохих журмын дагуу төлж кватанцыг нь хавсаргасан байх. Гуравдугаарт санал өгөх анкет бөгөлсөн байх. Энэ нь 2 хуудас материал бөглөх нь. Дөрөвдүгээрт 2 хувь зураг өгөх. Тавдугаарт иргэний үнэмлэхийг ар өвөргүй канондсан байх.Зургадугаарт намын батлахыг канондсан байх гэх зэрэг шаардлага тавьсан байна. Хамгийн сонирхолтой нь татвараа өмнө нь төлчихсөн хүмүүс дахин татвар өгнө гэнэ Тэгэхээр энэ татвар нь

1  |  0
Ebi(66.181.184.171) 2025 оны 03 сарын 13

Sumgui hun Gantumur bna da

1  |  0
zaya(14.50.19.80) 2025 оны 03 сарын 13

Sumtau garuud

1  |  0
kkkkkkkk(78.196.45.81) 2025 оны 03 сарын 13

bolioo zaillaaaa

1  |  0
Эрхий хуруу(119.40.98.162) 2025 оны 03 сарын 13

Гарын 5 хурууны 4 зэрэгцэн нэг нь буюу эрхий хуруу бусдаас богино, бас бүдүүн хэрнээ арай өөр зүгт чиглэсэн байдаг даа.

1  |  0
Top