Туркийн Анкара хотноо Орчин үеийн урлагийн галерейд “Орос орон туркуудын нүдээр” сэдэвт зургийн үзэсгэлэн нээлтээ хийж байх үед зэвсэгт этгээд нэвтрэн орсон байна. Энэхүү явдал Оросын элчин сайд Андрей Карловыг үг хэлж байх үед тохиолдсон аж.
Зэвсэгт этгээд “Зайлцгаа!” гэж хашгираад, орос дипломатыг ар нуруу руу нь буудсан хэмээн гэрчүүд өгүүлж байна. Элчин сайдыг үг хэлээд дуусмагц буудсан бөгөөд элчин тэр дороо унасан аж. Шархадсан элчинг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч амь алдсан байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 6 )
Zohion baiguulalttai hiij.turkuudin tolgoi ajillasan l bn.
ishsh huurhidu haramsaltai
Manai amaraa hun zahialjee lol
um ma ni bad mi hum.yamar aimaar yum be.