ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Аюулгүйн албаны дарга Александр Бортников, Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин нартай уулзан ярилцжээ. Туркийн Анкара хотноо ОХУ-ын элчин сайд Андрей Карловын амийг хөнөөсөн явдал Сирийн харилцааг тогтворжуулах талаар Турктэй хамтын ажиллагааг сэвтүүлэх зорилгоор үйлдсэн өдөөн хатгалга хэмээн Оросын Ерөнхийлөгч онцолсон байна.
Владимир Путин элчин сайд агсан Андрей Карловын ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлэн, талийгаачид төрийн шагнал нөхөн олгохыг даалгажээ.
Турк дэх ОХУ-ын элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн явдлыг санаатай халдлага хэмээн үзэж буйгаа Оросын Гадаад харилцааны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Обамагийн хийсэн ажил .