ОХУ-ын Элчин сайдыг 22 настай цагдаа ХӨНӨӨЖЭЭ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 20

ОХУ-аас Турк улсад суух Элчин сайд Андей Карлов “Орос орон Туркуудын нүдээр” сэдэвт зургийн үзэсгэлэнг нээж үг хэлж байх үеэрээ буудуулж, амь насаа алджээ.

Элчин сайдыг хөнөөсөн этгээдийг Mevlüt гэдэг бөгөөд 1994 онд төрсөн тус хотын цагдаа байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр Турк хэлээр “Би Алеппог мартахгүй,Сирийг мартахгүй!” хэмээн орилжээ.


Энэ тухай ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны сайд Сергей Лавров “Анкара дахь ОХУ-ын Элчин сайдын аллагыг зохион байгуулсан этгээдүүдийн үндсэн зорилго нь ОХУ болон Туркийн харилцааны тогтворжих үйл явцыг таслан зогсоох явдал юм” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: Риа Новости 

Б.Энх-Уянга

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(213.89.62.253) 2016 оны 12 сарын 21

Tagjgarigaa ogzronguut Turk ulsad elchingeer tomilchmoor Yum bn Tednuus uchrig ni olchihno biz hen hendee AMAR zugeer

0  |  0
togoo(103.229.122.36) 2016 оны 12 сарын 20

bolj muusain orosuud ih deerelhvv zagnaad bgaa yum

0  |  0
Top