Ачааны тэргээр халдлага үйлджээ

2016 оны 12 сарын 20

Берлин хотын төвд том ачааны тэрэг цугларсан олон руу дайрч халдлага үйлдсэн байна. Уг хэргийн улмаас 12 хүн амь алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтсэн аж. Уг халдлагыг хотын төвд Зул сарын баярын яармаг худалдаа болох үеэр үйлджээ.

 

 

Ачааны тэрэгний жолооч хэргийн газраас оргон зайлсан хэдий ч түүнийг цагдаагийнхан дараа нь баривчилсан байна. The Washington Post-д мэдээлснээр, уг халдлагын хариуцлагыг “Исламын улс” террорист бүлэглэл хүлээгээд байгаа аж.

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top