Монгол Улс дахь Туркийн элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа

2016 оны 12 сарын 20

МЭДЭГДЭЛ

Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Андрей Карлов нь өнөөдөр (2016 оны 12 дугаар сарын 19) зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн үеэр зэвсэгт халдлагад өртөж амь насаа алдсан харамсалтай мэдээг авлаа.

Энэхүү жигшүүрт халдлагыг зэмлэн буруушааж байна. Халдлага үйлдсэн этгээдийг устгасан байна. Энэхүү хэрэг явдлыг хамгийн өргөн хүрээнд бүхий л чиглэлээр шалгах бөгөөд хариуцагч нарыг туркийн шударга ёсны шүүхээр цээрлүүлэх болно.

Элчин сайд Карлов нь Турк Улсад маш хүнд хэцүү үед амжилт гарган ажилласан бөгөөд хувийн зан чанар болон мэргэжлийн ур чадвараараа төр засгийн өндөр хүндлэлийг хүлээсэн шилдэг дипломатч байсан юм. Түүнийг бид үргэлж дурсан санаж байх болно. Энэхүү халдлагаар Турк-Оросын нөхөрлөлд толбо суулгахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хүнд хэцүү үеийг туулж буй оросын ард түмэн, оросын төр засагт чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна.

Энэ халдлага нь терроризмын хамгийн жигшүүртэй бөгөөд харгис нүүр царайг дахин харууллаа. Турк Улс нь Орос Улстай төдийгүй өөрийн бүх түншүүдийн хамтаар терроризмтой тэмцэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(81.213.131.251) 2025 оны 03 сарын 13

Туркууд өөрсдөө захиалсан байх.ерөнхийлөгч нь ч өнгөрсөн зун өөрөө төрийн эргэлт зохион байгуулж жүжиглэж дэлхийн шившиг болсон.хулгайн нефть авдаг нь ч үнэн исламын улсаас.өнгөрсөн жил оросын онгоцыг санаатайгаар хил зөрчсөн гэж буудсан нь турк улс том орос улстай дайн хийж нэрээ гаргах гэсэн оролдлого байсан.үүнийг оросын путин ч хэлсэн.муслимуудын тухай*нөхөрлөл дуусахад гүтгэлэг бэлэн*гэдэг эртний монгол ардын үг байдаг.наад турк казакуудаасаа монголчуудаа болгоомжтой байгаарай.

1  |  0
Паша(103.26.195.65) 2025 оны 03 сарын 13

Турк оороо исламын улсаас хулгайн нефть авдаг, террористуудыг дэмжлэгтээгээр, курдуудыг хяддаг террорист улс.

1  |  0
Top