Монгол Улсын Ерөнхий сайд эрдэмтдэд үүрэг өглөө

2016 оны 12 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

-Манай шинжлэх ухааны салбарынхан Ерөнхий сайдаас томоохон үүрэг даалгавар авлаа. Сая Ерөнхий сайдын өрөөнд бидний ярьснаар бол энэ төслийг хоёр үе шаттай явуулна. Эхлээд утааны асуудлыг төгс биш юмаа гэхэд их хэмжээгээр, илүү үр дүнтэй бууруулах хамгийн боломжит арга бүхий төслөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлнэ. Тийм учраас манай Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсгийг нэн яаралтай байгуулж, томоохон тооцоо судалгааны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон төсөл боловсруулж, ойрмогхон Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үнэхээр оновчтой, шалгуур хангасан, бодит үр дүн өгөх төсөл боловсруулж, тэр нь Засгийн газрын хуралдаанаас дэмжигдвэл санхүүжилтийн асуудлыг шийднэ гэдгээ Ерөнхий сайд сая хэллээ. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй цаашдаа томоохон төвлөрсөн суурин газруудад төслийн үр дүнг хэрэгжүүлсний үр дүнд утааны асуудлыг шйидвэрлэх ёстой. Үүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн ойрын зорилго чиглэгдэнэ гэж бид үзэж байна. Энэ үүрэг даалгаврыг манай шинжлэх ухааны салбарынхан биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл:

-Улаанбаатар хотын утааг арилгах төслийг техникийн шийдлийн хамт боловсруулах Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг бид Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн шинжлэх ухааны салбартаа ихээхэн итгэл хүлээлгэж хариуцлага ноогдуулж өгч байгаа даалгавар гэж хүлээн авч байна. Манайх бол улстөрждөггүй, асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулдаг учраас магадгүй, Монголын ард түмний хувьд утааг арилгах хамгийн сүүлчийн найдвар нь шинжлэх ухааны салбарын эрдэмтэд гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзсэн байх. Улаанбаатарын утааг арилгах суурь судалгааны ажлууд бол манай салбарын хүрээнд их хийгдсэн. Эдгээрийг үндэслэн утааг арилгах бодитой шийдэлтэй төслүүдийг одоог хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй байдаг. Шинжлэх ухааны академийг түшиглэсэн ажлын хэсэг хотын утааг арилгах тодорхой шийдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ойрын хугацаанд  илтгэнэ.  Улаанбаатар хотын утаа, иргэдийн эрүүл мэнд салшгүй холбоотой байгаа. Утааны асуудлыг шийдэхэд хотын иргэдийн эрүүл мэнд ч сайжирна, иргэд эрүүл орчинд амьдрах Үндсэн хуулийн нэг зарчим хангагдана. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.22.52) 2025 оны 03 сарын 13

Миний бодлоор БОАЖЯ, ШУА хамтармаар санагдана. Гол нь утааны эх үүсвэр маань хотын хойд буюу салхины дээд талдаа, барилгажилт усны сав газраа дагаад байна шүү дээ. Тэр утаанд зардаг их мөнгөө УБ хотын захиргаа, Барилга хот байгуулалтын яам хотын хойд талын гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах болон дэд бүтцэд зарцуулмаар. Ажлын хэсэгтээ салхины эргэлтийг судалсан Баянхошуу орчим давуу гүвээг сэтлэх санал тавьсан нэг зохиолч билүү хүн байсан түүнийг заавал оролцуулах

1  |  0
ajil keregch l bna(202.179.27.221) 2025 оны 03 сарын 13

ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛӨӨ ШИНЭ ШАТАНД ХӨГЖҮҮЛЭХ ОНОЛ, ҮЗЭЛ САНААГ ОЛОХ ТУХАЙД ГЭЖ БАС ҮҮРЭГДВЭЛ ЯАЖ БАЙНА...

1  |  0
jk;sadf(202.179.23.28) 2025 оны 03 сарын 13

zasss nerteigeer erdemtdiig tewrvvleed zuragiig n avch tavihgui yasiin

1  |  0
irgen(112.72.11.110) 2025 оны 03 сарын 13

Zyyhnaac ytaa gargacan ailiig hatuu arga hemjee av.2 d zacgiin gazar ni erchim hucheer unegui hangaj ctantsiin tognii uniig ue ueiin 76 n gishuudeer tuluul 76 n tolgoi ajillaagui uchir ytaa iim baigaa ym..

1  |  0
Иргэн(103.9.90.231) 2025 оны 03 сарын 13

худлаа. дүр эсгэж байгаан. НДҮЗ-ийн гишүүнд анх удаагаа ганц эрдэмтний нэр дэвшүүлэхэд авч үзээгүй байсан ш дээ

1  |  0
Мөрөн(112.72.9.26) 2025 оны 03 сарын 13

Гэр хороололын цахилгааны мөнгөийг 9 сараас 4 сар хүртэл тэгэлээ утаа ор мөргүй болно

1  |  0
Амараа(112.72.9.26) 2025 оны 03 сарын 13

Үүрэг биш мөнгөийг нь өгөөчээ цэвэр агаар сангийн мөнгөийг өгөө

1  |  0
Top