Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Бээжин хотын хоёрдугаар сургууль агаарын хүчтэй бохирдлын улмаас хичээлээ хаахаар болжээ. Ингээд тус сургуулийн захиргаа 18 багшаар 36 хичээл заалгахаар болсон бөгөөд сургалтын үйл явц интернетээр бодит хичээлийн цагийн дагуу явагдаж байгаа юм байна.
Энэ сарын 16-ны оройн 20 цагаас хойш Бээжин хот агаарын хүчтэй бохирдлын “улаан” анхааруулгатай байгаа аж. Иймд 19-21-ний өдрүүдэд цэцэрлэг, сургуулиудын хичээлийг хаахаар Боловсролын хэлтэс шийдсэн байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )