Сангажавын Баярцогт гэж чухам хэн бэ?
Тэрбээр зарим нэгнийх нь хувьд залуугаараа УИХ-ын гишүүн болж, төрийн өндөр албуудыг хашиж явсан сүйхээтэй нэгэн. Харин заримынх нь хувьд төрийн албанд ажиллахдаа олсон хууль бус мөнгөө гадны банкуудад нуусан луйварчин. Аль нь ч байлаа гэсэн тэр бол Швейцарийн "Credit Suisse" банкинд 9,2 сая доллартай, тэрбумтан хүн.
С.Баярцогт чухам яаж, ямар аргаар тэрбумтан болсон нь яг одоогоор таамаглал төдий л зүйл. Түүнийг Монголын урдаа барьдаг бизнесмэнүүдийн нэг болох “Женко” Х.Баттулга, “MCS” Ж.Оджаргал, “Апу” Г.Батхүү, “Ажнай” Б.Бат-Эрдэнэ, “Мон-Уран” Б.Наранхүү нартай эн дүйцэхүйц, бүр заримаас нь илүү гарах ийм их хэмжээний хөрөнгийг насаараа цуглуулсан эсвэл хөдөлмөрлөсөн гэвэл итгэх хүн ховор. Ингээд түүнийг ямар замналаар өдий хүрсэн намтрыг дор хүргэе.
Тэрбээр 1967 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн.
Төгссөн сургууль, мэргэжил:
Эрдмийн зэрэг, цол:
Ажилласан байдал:
Шагнал:
Энэ бол түүний Википедиад бичигдсэн намтар. Эндээс харахад тэрбээр:
Энэ хугацаанд тэрбээр дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Сайдын алба хоёр удаа хашиж, хоёр удаа ЗГХЭГ-ын даргаар томилогдож, нэг удаа УИХ-ын дэд даргын суудалд заларсан байна.
Түүнийг үеийнхэн нь албан тушаалын одтой гэлцдэг нь худал зүйл биш юм. Ямар сайндаа түүнийг Америкт суралцаж ирсний дараахан “Эх орон-Ардчилал” эвслийн нүүр царай болсон М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар “Ардчилсан нам зовж явахад одоо сайдын суудалд залраад байгаа залуучууд хаана явсан юм бэ” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гомдоллож байсан гэдэг.
Түүнийг сайн ах, сайн найзын буянаар өндөр албан тушаалаас огт буудаггүй гэлцдэг. Харин зарим нэг нь С.Баярцогтын гадаад дотоодын их сургуулиудад эзэмшсэн боловсрол нь төрийн дээд албыг хашихад тохиромжтой төдийгүй мэдлэг, боловсролоороо хэнийг ч дагуулахгүй гэлцдэг байсан. Гэвч тэрбээр 2008 онд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа буюу “Оюу толгой”-н гэрээг үзэглэх явцдаа телевизийн шууд эфирээр 20 мянган хувьсагчтай тоо ярьснаар боловсролын хэмжээгээ харуулаад авсан.
Энэ талаар Ерөнхий сайд асан Л.Бямбасүрэн “Энэ гэрээг яагаад чиг ийм байдлаар байгуулж болохгүй. Энэ бол эдийн засаг талаасаа ашиггүй төдийгүй Монгол улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал талаасаа байж болохгүй гэрээ. С.Баярцогтын хэлээд байгаа 20 мянган хувьсагч гэдэг нь энэ тооцоог хийсэн хүмүүсийн үйлдлийг хамгаалах нэг хэрэгсэл юм биз дээ. Гэхдээ 20 мянган хувьсагчтай загвар бодоогүй гэдгийг би баттай ойлгож байна. Яг 20 мянган хувьсагчтай загварыг мэдээллээр хангаж болохгүй. Монголд тийм боломж ч байхгүй” хэмээн тухайн үед хэлж байсан.
Зарим нэг нь С.Баярцогт Оюутолгойн гэрээ байгуулснаараа Монголын төрд гавьяатай гэлцдэг. Тэдний үзэж буйгаар “С.Баяр, С.Баярцогт нарын чадварлаг хүмүүс хийсэн тулдаа Оюутолгойн гэрээ энэ зэрэгтэй байгаа юм. Хэрэв Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга, Ж.Батзандан мэтийн хуурмаг ардчилал яригч нар, хэт радикал, неонацист этгээдүүд гэрээг хийсэн бол Монгол өнөөдөр Оюутолгойгоо хэрхэн ашиглах талаар хэрэлдэхээс өөр ахицгүй суух байсан” гэнэ. Тэгэхээр энэхүү гэрээ Монгол Улсад ашигтай үгүй нь хамаагүй, байгуулсан нь л чухал бололтой.
Оюутолгойн гэрээнээс С.Баярцогт 9,2 сая доллар завшсан уу?
“Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд соёрхон баталж, гарын үсэг зурснаар уурхай барихад шаардлагатай хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн юм.
Харин Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбооны мэдэгдсэнээр С.Баярцогтын дансанд 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр орсон 9.2 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь Швейцарийн "Credit Suisse" банкнаас илгээсэн мөнгөний эх сурвалжийг баталгаажуулах хүсэлтээр нотлогдож байгаа ажээ.
Энэ талаар МБОТХХ-ны дэд тэргүүн Ц.Туяацэцэг “2013 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас С.Баярцогтыг "Credit Suisse" банканд нэг сая доллартой оффшор бүсэд компани байгуулсан гэсэн мэдээлэл гарсан.
Тухайн үед Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбооноос энэ хэргийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргасан. Гэвч Авлигатай Тэмцэх Газараас 2013 оны зургадугаар сарын 17-нд энэ хэргийг хаасан.
Харин 2015 оны арванхоёрдугаар сард бид Олон Улсын байгууллагад хандаж, шаардлагатай бүх нотлох баримт, материалуудыг гарган өгч, 2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Швейцарь улсын Холбооны Улсын Шүүхэд эрүүгийн хэргийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх хэрэг үүсгэн С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж байгаа. Бид шалгуулахаар 27 баримт явуулсан байгаа.
2009 оны аравдугаар сарын 27-ны энэ өдөр Оюу Толгойн гэрээг үзэглэсэн цаг хугацаатай давхцаж байгаа. Мөн С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байх үетэй давхцаж байгаа учраас С.Баяр ч мөн их хэмжээний мөнгийг Оюу Толгойгоос авсан гэх хардлага төрж байна.
Тухайн үед С.Баярцогт Сангийн сайд байхдаа Оюу Толгойгоос мөнгө халааслах бүх л таатай нөхцлийг бүрдүүлсэн. Бид анхнаасаа гомдол гаргахдаа энэ мөнгийг Оюу Толгойгоос эх сурвалжтай гэж үзэж байсан.
Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа учраас илүү их мэдээллийг өгөхгүй. Гэхдээ бидэнд мэдэж байгаа зүйл илүү их байгаа. Энэ хэргийг илүү нягталж, тодруулсныхаа дараа албан ёсоор мэдэгдэнэ. С.Баярцогт гэдэг хүний араас олон хүн ил болно” гэсэн юм.
С.Баярцогт оффшор бүсэд нэг сая доллар нуусан тухай мэдээ өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэлтэй. Харин хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдээлсэн хэмээн түүнийг 2013 онд УИХ-ын дэд даргын албанаас нь чөлөөлж байсан. Тухайн үед УИХ-ын Ёс зүйн дэд хороо 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж С.Баярцогтыг хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх шаардлагыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь чөлөөлж, нэг зөрчилд давхардуулж хариуцлага тооцохгүй гэдгээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
2011 онд буюу Сангийн сайд байхдаа тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлгээ ийн гаргаж өгчээ. Гэр бүлийн болон өөрийнх нь жилийн орлого, эд хөрөнгө нийлээд нэг тэрбум 830 сая орчим төгрөг. Жилд 191 сая 499 мянган төгрөгийн орлоготой. Энэ нь УИХ-ын гишүүний цалинг жилд 7.200.000 гэж үзвэл 26 дахин их гэсэн үг. Гэр бүлийн хүний жилийн орлого дөрвөн сая 590 мянга. Гурван орон сууц, нэг барилга байгууламж байдаг ба тэдгээр нь нийлээд 391 сая 323 мянган төгрөг.
Мөн түүний гаражид “Лексус LX 470”, “Лексус GX 470” жиип, сүүлийн үеийн загварын Бенз 240 тус бүр нэг бий. Эдгээр автомашинуудаа 200 сая төгрөгөөр үнэлжээ. Харин түүнд нэг ч толгой мал байхгүй. Хадгаламжинд нь 57,8 сая төгрөг байдгаас гадна 986 сая төгрөгийн хөрөнгөтэй “Нидо” ХХК байдаг хэмээн мэдүүлжээ.
Харин түүний нуусан гэх 9,2 сая доллар анх нэг сая доллар байсан юм. Тэрбээр оффшор дансны тухай дуулиан дэгдэж эхэлсний дараахан “Өөрийн гурван найзын хамт нийлж байршуулсан” хэмээн үнэнээ өчсөн. Хэзээдээ энэ нэг сая доллар 9,2 сая доллар болж өссөнийг бид мэдэхгүй.
Швейцарийн банк үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг задлах боломжтой юу?
С.Баярцогтыг шалгаж байгаа гэх мэдээллийг сонссон зарим хүмүүс Швейцарийн банк яагаад алдартай болсныг сана гэцгээж байна. Мөн “Энэхүү мэдээлэлд итгэхгүй байна, Цэнхэр үст Цэрэн бас л попдож байна” хэмээн цахим ертөнцөөр сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа юм. Энэ ч бас бодох л асуудал. Олон Улсад нууцын зэрэглэлээрээ нэрд гарсан Швейцарийн банк яагаад С.Баярцогтын дансанд 9,2 сая доллар байгаа хэмээн дэлгэчихэв.
Тэгэхээр С.Баярцогт чухам ямар банкинд мөнгөө хадгалж байсан бэ гэдэг хамгийн чухал асуудал юм.
Өнөөгийн Швейцарт нийлбэр дүнгээрээ ойролцоогоор 52 тэрбум ам.долларын татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй 400 орчим банк үйл ажиллагаа явуулдаг тухай судалгаа байдаг.
Баримт-1: Өнгөрөгч есдүгээр сард ОХУ-ын Авлигатай тэмцэх газрын дэд дарга Захарченкогийн эцэг Викторын нэр дээр бүртгэлтэй оффшор компаниудын дансны бичиг баримтыг цагдаа нар олсон тухай Росбалт агентлаг мэдээлж байсан. Түүний эцгийн нэр дээрх Швейцарийн банкны данснуудаас нийт 300 сая евро ($330 сая орчим) илрүүлсэн байна. “Ротчильд” болон “Дрезднер” банкуудад байгаа зургаан данс тус бүрт 45-47 сая евро хадгалагдаж байсан гэнэ. Үүнийг ОХУ-ын цагдаагийн газар илрүүлсэн байдаг.
Баримт-2: 2010 онд АНУ-Швейцарийн банкны хооронд татварын асуудалтай холбоотой нэлээд нухацтай гэрээ байгуулах тухай саналыг авч хэлэлцсэн ч Швейцарийн парламентын доод танхим дэмжихгүй байх шийд гаргасан тухай “BBC” агентлаг мэдээлж байсан билээ. АНУ-ын тавьсан шаардлага хэрвээ дэмжигдсэн бол Швейцарийн банкны гигант “UBS” дансны талаарх мэдээллүүдийг АНУ-ын татварын албаны эрх баригчдад өгөх байсан аж. Тухайн үед АНУ-ын 4,450 иргэн Швейцарийн “UBS” банкинд нууц данстай бөгөөд тус банкны менежерүүд АНУ-ын иргэдийг татвараас зайлсхийхэд тусалж байна гэж хардаж байсан юм.
Энэ бүгдээс харахад дансны мэдээлэл задрах эсэх нь төрийн оролцоотой шийдэгддэг асуудал бололтой. С.Баярцогтын 9,2 сая доллар төвлөрүүлсэн гэх “Кредит Суисс” банк 1856 онд Цюрих хотноо байгуулагдаж байсан Швейцарийн эртний банкуудын нэг юм. Тэдний зүгээс яагаад С.Баярцогтын дансны мэдээллийг дэлгэх болсон талаараа нэг ч мэдэгдэл гаргаагүй байна.
ОХУ болон АНУ-ын төр оффшор бүсэд данс эзэмшигчидтэйгээ хатуу тэмцэж, тэднийг илрүүлж, татвар төлөхгүй байгааг нь хууль бус хэмээн үзэж, ял оноогоод эхэлжээ. Харин манайд жирийн иргэн, төрийн бус байгууллага төрийн өндөр алба хашиж байсан хүний татвараас зайлсхийсэн мөнгөний араас өөрийн амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулж буй нь туйлын харамсалтай. Тэд өөрсдийн олж ирсэн баримтаа АТГ-т өгсөн хэмээсэн. Хэрэв энэ удаа С.Баярцогтыг хэн нэгэн хаацайлвал шударга ёс хаана байгаа тухай ард түмэн эргэлзэж эхлэх нь дамжиггүй.
Залуугаасаа төрийн алба хашсан хүн төдий хэмжээний хөрөнгөтэй байна гэдэг боломжгүй хэмээн олон нийт үзэж байна. Насаараа бизнес эрхэлсэн хүнээс хэд дахин илүү хөрөнгөтэй байгаа нь олон нийтийн зүй ёсны хардах шалтгаан мөн билээ. С.Баярцогт нэг сая доллар нууцаар хадгалуулснаа хүлээн зөвшөөрсөн, одоо Монголын төр, цагдаа, шүүхийг л хэрхэн ажиллахыг харах үлдлээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 33 )
Ингэж С.Баярцогтын нэрээр хандалтын гуйлагчин хийхээ болих хэрэгтэй шүү дээ. Оюутолгойн гэрээг ашиггүй гэж үзэж байгаа юм бол энэ сэтгүүлч ядаж уншаад үзчих хэрэгтэй л дээ. Бодвол намайг Хятадын эрлийз энэ тэр гэх байх хамаа алга. Гэхдээ энэ коммент бичээд байгаа нөхдүүд арчаагүй л байна. С.Баярцогтоос дорой амьдарч байгаагынхаа шалтгааныг өөрсдөөсөө хайцгаагаач ээ дуракуудаа
Төрд байгаа хужаагийн хүүхдүүд манан бүлэглэлийнхэн бүгд хувь хүртсэн хам хэрэгтэнгүүд болоод дараад байгаа байхгуу юу да
oyu tolgoin gereeg dahin shinchleh heregtei bainda . ene huutsulduud ywj baigaa humuus t helehed hicheegeerei uuniig ileruulj chadwal ta nar mongoliinhoo baharhal bolnoshuu
buh ym nil il yrigdaad baihad tsagdaa shuuh awilgaltai temtseh gazar yuch hiihgui baigaa ni ih sonin tedgeer baiguulaguudiig atgadag hun bas tsug baigaa bololtoi tegeedl yuch hiihgui baigaa biz iim hardah undeslel mash ih baindag
2012-12-21 ЭНЭ ӨДӨР Ц.ЭЛБЭГДОРЖ ӨМНӨӨ 4 ТВ-ИЙН СЭТГҮҮЛЧ СУУЛГАЧИХСАН АСУУЛТ ХАРИУЛТАНД ”ОЮУТОЛГОЙГ АЛДСААН, ТАВИАД ТУУСАН ОДОО ТЭРНИЙ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨӨД ХЭРЭГГҮЙ. 16-ТАЙ ОХИНОО АРХИЧИН ДАМПУУ ЮМТАЙ СУУЛГААД ЯВУУЛЧИХСАНТАЙ АДИЛ ЮМ БОЛСОН, ОДОО НЭГЭНТ ӨНГӨРСӨН” ГЭЖ ЭНЭ ӨДӨР ХЭЛЖ БАЙЖ БИЛЭЭ. 4 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН, 45 НОЕН УУЛ, БОРОО ШИГ АЛТНЫ, ӨЧНӨӨН АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ДЭЛХИЙД НӨӨЦӨӨРӨӨ 3-Т ОРДОГ ТОМ ОРДОО АЛДСААН ТАВИАД ТУУСАН ГЭДЭГ АЙЛЫН ААВ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ БОЛХУУ. ЭНЭ ХЭРЭГ ХУУЧРАХГҮЙ ЭЭ ЭНЭ ХҮНИЙ ОЙМС НЬ ГОЗОЙЖ БАНДАГА НЬ ШУВТРАХ ӨДӨР ИРНЭЭ.
Одоо болохын бишүү дээ. хамар доорхоо харахгүй байж хүний ул шагайгаад гүйгээд байхын. наад хүний чинь газар тариалангын компани нь л гэхэд жилдээ 3 тэрбумын ашигтай байгаа ш д. энэ хийх юмаа олж ядсан нэгнийхээ бөгсийг ухсан лаларын амьдралтай хүмүүс одоо болиосой.
Энэ луйварчин хужаагийн хийсэн хамгийн том нүгэл бол тусгаар тогтоносон монгол улсыг минь хятадын монгол гэсэнд байгаа. Энэ хулгайчийг 20 мянган адуугаар гишгүүлж шийтгэх хэрэгтэй
алийн болгон энэ хүнийг хаацайлах юм бэ.зи нэг удаа хамгаалсан, хуулиар хулгайчийг яадаг билээ
9 сая бол донгож зах нь. 90-оноос нааш хулгайлсан бух хоронгийг хураахад хямралаас гарна. Нэмж ор тавивал ор улам нэмэгдэнэ, бас дараагийн хулгайч нар шулсээ залгиад сууж байна. Хулгайч нар болон тэдний ур садын амь насыг оршоое. Тэгээд юмаа авая. Тийм л наймаа хийе.Угуй бол
Ehnees ni avhuulaad etssiig ni hurtel mash todorhoi medeelel saitai bichjee. Gadaadiin news agency-nuudiin article shig unshihad uramtai bailaa. Amjilt huseye Enh-Uyanga setguulchid!
Энэ уул нь авилгал болох нь тогтоогдвол оюут толгойн хуучин гэрээг цуцлаад шинээр гэрээ хийж болох хуулийн ундэс бурдсэн байна даа. Олон улсын эруугийн хэрэгийн шуухэд манай засгийн газар хандаад л гуйцээ. Энэ уул нь монголын ард тумэнд боломж шуу!!!!!!!
hahuul ogch hiisen oyu tolgoin geree huchingui bolno
ene toriin luivarchdiin horongiig hyraan,emneleg syrgyyli,ard tymend ajiliin bair, ger oron baqruilah heregtei. iim tom tal nutasgai baij,tor ni hulgaich hudalchaar dyyrsen,chalin bagatai, barisan bairilga ni ondor shachaldan amidrah, eruul mend bolovsrol, ygyi,bajlagaa gadagshaa zooson estoi yu hiij baina daa odoonii ene toriinhon geh luivarchdi. tedend hatyy arga hemjee avah chag ni mon
ene bol kostum omsson hulgaich,oroo tolood gesgeelee hyrten,eh ornoos darui zailtugai,toriin luivarchidad gishgeh gazar ygyi.
Наад Баярцогтын цусаар малын цус урсаагүй ээ. Монголчуудын цусаар 70, 80 хувь нь хонь, үхрийн цус холилдоод урсдаг болохоороо тэнэг байдаг байхгүй юу. Тэнэгүүд бусдад дээрэлхүүлдэг нь байгалийнжам шүү дээ Монголчууд аа өөрсдийнхөө мууг мэдэв үү
Өө за одоо бүр 9 саяар нь мартдаг болсон уу?
hortoi hunsee hergleed hort utaagaa amisgalaad huutei oroo tolood l amidraad baij bai daa mongol ah duus mini
sanjiin bayariig shalgah heregtei bayarcogtoos ch iluu luivarchin aluurchin 7 sariin 1-nii 5 huniig buudsan shuu dee
дарга нар идэж уугаад байхад ард түмэн яаж сайхан амьдрах юум. тэдний мөнгийг ядарсан ард түмэндээ авч өгөх аавын хүү байна уу.
Газар доорхи баялаг ард түмний өмч хулгайчаас мөнгийг нь авч ядуу ардад өгөөчээ
Одоогоор энэ нусан бурантаг Баярцогтыг л боорлоод байна. Монголд АТГ, ТЕГ, ЦЕГ, шүүх, прокурор яг ном журмаараа ажилладаг бол нөгөө цаад овгоруудын нуусан мөнгө гараад л ирнэ дээ. Манай 3 сая хүний хэдэн жил барж идэхгүй мөнгө буцаад ирэх ёстой. Тэр үед ёстой Ардын баатар тодрох байх.
та нар юу ч олж долоохгүй швеицарын банкинд одоо миний мөнгө юу гнж байдаг юм вэ? би тэнэг биш дээ
Bayartsogtiig AN hamgaalaad uls turiin uhdel bolson.odoo MAN hamgaalval AN iin huvi zayag davtah bolno
muu lalar mongiin ard tvmend taraaj ogii negdeerei
Muu luibarchin bayartsogt
Ilersen n bayartsogt l b.na busad n basal yalgaagui 1 teregnii duguinuud .manaih oros uls shig baij chadahgui yum daa horongiin huraagaad l tornii tsaana suulgaval manai darga naraas hun uldeh boluu aan
Одоо арай мартчихсан байсан юм олон жилийн өмнөх данс гэх бий дээ. Хүмүүс хэт баяжихаарай энэ тэнд мөнгөө мартаад байх юм даа