Ардчилсан намын VI их хурал 2016 оны арванхоёрдугаар сарын 06-07-ны өдөр болж, намынхаа шинэтгэлийн хөтөлбөрийг батлан, дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Уг дүрмэндээ намын даргаа нийт гишүүдээс сонгохоор тусгаж, энэ дагуу сонгуулиа орон даяар 2017.01.29-ний өдөр нэгэн зэрэг зохион байгуулахаар болсон юм.
Тухайн намаас АН-ын даргад нэр дэвшигчдэд тавьсан нэг шалгуур нь намын даргын сонгууль явуулах зардалд хувиасаа 250 сая төгрөг хандивлах асуудал байв. Үүнийг зөвшөөрч тус намаас Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нэр дэвшихээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өгснөөр 2016 оны 12 дугаар сарын 19-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан.
Харин тэд нэрлэгдсэн мөнгийг хандиваар бүрдүүлэхээр болоод байгаа. Тэгвэл нэр дэвшигчдээ дэмжих ажлыг АН-ын өнөөгийн дарга З.Энхболд эхлүүлж тус бүрт нь нэг сая төгрөг хандивлажээ. Түүнчлэн шударгаар өрсөлдөн, цаашдаа хамтдаа намаа бэхжүүлж, 2020 оныхоо сонгуульд ялалт байгуулан, улс орноо хөгжүүлэхийг ерөөж буйгаа өөрийн сошиал хуудсаараа илэрхийллээ.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 2 )
Энхболд оо! Чи тэдлэнд хандив өгснөөс ядуу ард түмэндээ өгчих сэтгэл байхгүй шив дээ. Тухайлбал, өвчиндөө нэрвэгдээд хэвтэж буй өвчтөнд.
Hen ni ch garj magadgui geed hahuulidaj bgaamuu. ehii ni etseehgui tugalii ni turaahgui gesen ug uu hujaa sanaatai shaar shuu