ОСЛООС АМЬД ҮЛДСЭН ХҮН БҮР НЭГ САЯ ЕВРО НЭХЭМЖИЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 21

“Коста Конкордиа” хөлгийн экипажид ажиллаж байсан гурван гишүүн өөрсдийгөө хохирсонд тооцож, хөлгийг эзэмшигч компаниас гурван сая евро буюу хүний нэг, нэг сая еврог нэхэмжилжээ. Хөлгийн удирдлагад ажиллаж байсан Кармело Онорини (Carmelo Onorini), ахлах тогооч Леонардо Коломбо (Leonardo Colombo), техникч Рафаэле Паскуале Монтелеоне (Raffaele Pasquale Monteleone) нар ослоос хойш одоог хүртэл хүнд гэмтэлтэй, маш хэцүү нөхцөлд амьдарч байгаа учир энэ асуудлаараа Шүүхэд албан ёсоор ханджээ. Хөлгийг эзэмшигч “Costa Crociere” компани тэдэнд “инээдмийн” мөнгө буюу 10 000 евро санал болгосон учир ийнхүү шүүхэджээ. Үүнээс гадна, ослоос амьд гарсан франц иргэд “Costa Crociere” компаниас эд хөрөнгөө нэхэмжлэн шүүхэд хандах болсон байна. “Коста Конкордиа” хөлөг онгоц Тиррений тэнгисийн Жильо арлын орчимд сүйрсэн юм. Хөлөгт сууж явсан 4200 зорчигчийн 32 нь амь насаа алдаж, 100 гаруй нь гэмтэж бэртсэн. Амьд гарсан иргэдийн дунд Францын 450 гаруй иргэн байсан бөгөөд тэд ийнхүү осол болох үед өрөөнд нь хадгалсан байсан үнэт эдлэл, мөнгө төгрөгөө нэхэж байгаа нь энэ юм. Хохирогчдын нэг Энн Декре гэгч эмэгтэй “Энэ бол алдагдал биш, Дээрэм байсан” гэж хэлжээ.

Шүүхээс хөлгийн ахмад Франческо Скеттиног дүрэм зөрчин, төлөвлөгдөөгүй маршрутаар орж хөлөг онгоцоо гүехэн газраар явуулсан гэсэн хэргээр баривчилж, 16 жилийн ял оноосон билээ.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АХРООЛЛДАББЫ(27.123.214.118) 2016 оны 12 сарын 21

ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ МӨНГӨ НЭХСЭН ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ ГАНЦ ЗАР ОРУУЛАХ ГЭЭД САР ГАРАН НОЦОЛДЛОО ТАНЫ ЗАРЫГ ХЯНАЖ БАЙНА АЖЛЫН ӨДРҮҮДЭД 2-12 ЦАГИЙН ХООРОНД ТАВИХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ ГЭСЭН БИЧИГ ГАРАХ ЮМ ТЭГСЭНЭЭ 12 ЦАГИЙН ДАРАА ТАНЫ ЗАР АРХИВЛАГДСАН,ТҮГЖИГДСЭН,ДАНС ЧИНЬ МӨНГӨГҮЙ БАЙНА,ЗАРАА ДАВТАН ӨГВӨЛ ӨДРИЙН ТӨДӨН ТӨГРӨГ,ОЛОН ДАХИН ОРОЛДВОЛ УТАСНЫ ЧИНЬ ДУГААРЫГ БОЛОКЛОНО ШҮҮ МАНАЙХ ЦЕГ,ШӨХТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ГЭХ ШИГ БИЧГҮҮД ГАРААД ИРЭХ ЮМ. ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.

0  |  0
Top