Ардчилсан намын даргын төлөө Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар нэр дэвших эрхтэй болж, үнэмлэхээ гардан аваад буй юм. Нэр дэвшигчид албан ёсны сонгуулийн сурталчилгаагаа маргааш эхлүүлэхээр болжээ. Сонгуулийн сурталчилгаагаа нэгэн зэрэг хамтдаа хийх ба нийслэлд сурталчилгааны нээлтээ хийж Хэнтий аймагаас эхний уулзалтаа хийхээр төлөвлөжээ.
Нэр дэвшигчид 21 аймагт 40 хоногийн хугацаанд ажиллана. Ардчилсан нам 180 мянган гишүүнтэй шинэчилсэн бүртгэлийг орон даяар явуулж буй юм. Бүртгэлд хамрагдсан 1200 төгрөгийн татвараа төлсөн гишүүн намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болох аж. Ардчилсан намын даргын сонгуулийг 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулах юм.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 1 )
mapiihan dargaa songoh gej bina