Хотын төв зам, автобуусны буудал орчмын ТҮЦ-ийг хотын дарга Су.Батболдын захирамжаар хураах, буулгахтай холбоотойгоор ихээхэн шүүмжлэл дагуулж байна. ТҮЦ эрхлэгчид болон газрын албаны хооронд тэмцэл маргаан өрнөсөн.
ТҮЦ-нүүдийг хүчээр буулган ачиж авсантай холбоотойгоор Нийтийн тээврийн зохицуулах, шинэчлэсэн загварын ТҮЦ эрхлэгчдын холбооны тэргүүн н.Дамба Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг ихээхэн буруутгаж байна. Тэрээр “ТҮЦ-нүүдийг гэнэт буулгах болсон нь Су.Батболд даргын хүүхдийн компани шилэн ТҮЦ оруулж ирэх гэж байгаатай холбоотой гэж үзэх үндэстэй байна. Бид нарын төлөө бус хувийнхаа эрх ашгийн төлөө ажиллаж байгаа хүнийг бид энэ суудалд байлгаад байх шаардлага алга. Ийм төр засгийн удирдлагуудтай байх шаардлагагүй” гэсэн юм.
Ийнхүү ТҮЦ эрхлэгчид ихээхэн бухимдалтай байгаа ажээ.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 10 )
Улаанбаатарын утаанаас болоод бид эрүүл мэнд амь насаа алдаад байна. тэгэхэд юун ТҮЦ вэ Зүгээр ажил хийж амьдралаа арай ядан залгуулж байгаа улсуудаар оролдож байхаар утаагаа анхаараач эрхэм дарга минь.
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд д
ЭНЭ ДАМБА ГЭГЧ АМБААРУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ ИРГЭДИЙН УУР БУХИМДЛЫГ ТӨРҮҮЛЖ БАЙГААДАА НИЙСЛЭЛЧҮҮДЭЭС УУЧЛАЛТ ГУЙЖ АМБААРУУДАА АВААД ХЭЛ АМГҮЙ ЗАЙЛМААР ЮМ ДАА.
ТҮЦ ГЭЖ НЭГ БҮРЭН ЭРХТЭЙ ЗҮЙЛ БАЙНАА ХЭН ТАНИЛ ТАЛТАЙ Нь ХАА ДУРТАЙ ГАЗРАА ТҮЦ ТАВьЧИХ ЮМ ОРОН СУУЦНЫ МАШИН ТАВьДАГ ТАЛБАЙД 3-4 МАШИН БАЙРЛУУЛАХ ТАЛБАЙД ТҮЦ ТАВьЧИХ ЮМ ЖИШЭЭ Нь 10-Р ХОРООЛОЛЫ 2.7 Р БАЙРНУУДЫН ДУНД ЖИМС ЗАРДАГ ГУТАЛ ЗАСДАГ СҮҮ ЗАРДАГ 3 ТҮЦ-ИЙГ ЯГ МАШИНЫ ЗОГСООЛ ДЭЭР БАЙРЛУУЛСАН Нь ҮНЭХЭЭР ХОХИРОЛТОЙ БАЙНА ЕРДӨӨ 4-5М УХРААГААД ТАВьЧИХ ЗАЙ ЗӨНДӨӨ БАЙХАД ДҮҮРЭГИЙН ДАРГА БАЙСАН ОРОСООГИЙН ТАНИЛ ТАЛ ГЭДГЭЭРЭЭ ТҮРИЙ БАРИН ИРГЭДИЙГ ШААРДЛАГА ТАВИХААР ӨӨДӨӨС Нь ЭЛДЭВЭЭР ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙХ ЮМ ДАА
ТҮЦ ЯАХАВЭЭ ЦОНХНЫ ГЭРЭЛ ХААСАН КОНТЕНИРУУДЫГ ЭХДЭЭД ЗӨӨ АМАР ТАЙВАН АМЬДАРМААР БАЙНА ЭРГЭН ТОЙРОН ХОГ НОВШ АРХИЧИДЦУГЛАРААД ШЭЭГЭЭДБАЙХАД ДҮЛИЙ ОРГИОД СУУХААРАА
энэд Бат-Үүл ямар хамаатай юм бэ. ТҮЦ-нүүдийг буулгах хэрэгтэй орчин тойрноо бохирдуулаад
Ямар Бат үүл биш дэ