Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг сурвалжлахаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Хорих 461 дүгээр ангийг зорилоо. Манай сайтын сурвалжлах баг өглөөний 9 цаг 20 минутын орчим хорих ангийн гадаа ирлээ.
Цагдаагийн хамгаалалт гарчээ
Биднийг ирэхэд Хорих ангийн гадаа цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албаны хүмүүс байрласан байв. Шүүх хурлыг сурвалжлахаар ирж буй хэвлэлийнхнийг эс тооцвол Хорих ангийн ойр орчим хөл хөдөлгөөн бага эл хуль байх аж. Ингээд албаны хүмүүс сэтгүүлчдийн нэрсийг тулгаж, шүүх хуралдаан сурвалжлах хүсэлт ирүүлсэн эсэхийг шалгаж, дотогш нэвтрүүлж эхэллээ.
Шүүх хурал эхэллээ
Хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлсний дараа цаг 10 аль хэдийнэ өнгөрсөн байв. Энэ хооронд шүүх танхимд шүүх хурлын бүрэлдэхүүн байраа эзэлсэн байсан бөгөөд нээлт хийх үед сэтгүүлчдийг дүрс бичлэг авах боломжийг олгосон юм. Ингээд шүүх хурал эхэлснийг албан ёсоор М.Алдар шүүгч танилцуулсан бөгөөд төд удалгүй шүүхийн танхимаас сэтгүүлчдийг гарахыг шаардсан юм. Ийнхүү С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар болон тэдний өмгөөлөгч Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нараас гадна шүүгчээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг болон улсын яллагч шүүхийн танхимд үлдсэн юм. Мөн шүүх хуралд гэрчээр Г.Чулуунбаатар, н.Давааням гэх хүмүүс оролцож байгааг эх сурвалжууд хэлж байлаа.Гэрчүүдийн хувьд хохирогчийн талаас ирсэн гэдгийг албаныхан хэллээ.
Б.Булган, Э.Бат-Үүл, С.Оюун нар хаачив?
"С.Зориг агсны амь насыг хэн хөнөөв" гэсэн асуултад хариулт өгөх уг шүүх хуралд "Хэн, хэн ирэх бол" гэсэн хүлээлт хэвлэлийнхэнд төдийгүй нийгэмд үүсээд байсан. Гэвч "Хүлээж байсан хүмүүс" хүрэлцэн ирсэнгүй. Тодруулбал, энэ хэргийн ганц амьд гэрч Б.Булган, хэргийн газар "Малгайгаа мартаад явсан" Э.Бат-Үүл болоод шүүх хуралд хохирогчоор оролцох ёстой С.Оюун нарын аль, аль нь алга байв. Хар ухаанаар бодсон ч С.Зориг агсны шүүх хурал, түүний явц, хэрэг хэрхэн шийдэгдэх тухай мэдээлэл дээрх гурван хүнд хамгийн их хамаатай баймаар. Гэвч тэд ирсэнгүй. Яллагдагчдын өмгөөлөгчид Б.Булган, Э.Бат-Үүл нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг үл тоов. Тэдэнд шүүх хуралд ирж болохгүй шалтгаан байна уу, аль эсвэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг эхнэр, эрхэм анд, ах дүү нарт нь хамаагүй болсон уу. Ямартаа ч Э.Бат-Үүл, Б.Булган, С.Оюун нар энэ удаад ирсэнгүй.
Өмгөөлөгчийн бие муудав
Шүүх хурал эхлээд удаагүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч н.Оюунцэцэгийн бие муудаж, эмнэлгийн тусламж авахад хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан шүүх хурал түр завсарласан бөгөөд энэ үеэр Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Л.Мөнхтуяа нэгэн мэдээлэл түгээсэн юм. Түүнээс хэвлэлийнхэн шүүх бүрэлдэхүүнд нэгэн хүсэлт ирсэн талаар лавлахад "“Шүүх хуралдааны дундуур нэгэн хүсэлт ирсэн. Улсын нууцад хамаарах хэргийг хэлэлцэж байгаа учир хэнээс, ямар хүсэлт ирснийг мэдээлэх боломжгүй байна. Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг шийдвэрлээд хуралдааныг үргэлжлүүлж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм. Хаалттай үргэлжилж буй шүүх хурлын тухай мэдээллийг цаг тухай бүрт нь мэдээллэх болно.
Гэрэл зургийг Ц.Баярбаатар
С.Баяр
Эх сурвалж: Criminal.mn

Сэтгэгдэл ( 12 )
С Зоригийг хөнөөж байхад,харсан үзсэн мэт,худал ярьж, нийгэмд цуурхал таамаг тарааж улс төржүүлэх санаа агуулж явдаг цөөхөн хэд гурван этгээд байдаг нь тэд яавч эрүүл бус гэдэг нь харагдаад байгаа юмдаа
Ерөнхий найруулагч Элбэгдорж, туслах найруулагч Бат үүл ,
20 ХҮРЭЭГҮЙ ЗАЛУУЧУУД, ХОТ ОРЖ ҮЗЭЭГҮЙ ХҮҮХЭД,МАЛЧИН, НОГООЧИН, АЛУУРЧИН ЖҮЖИГ ЖҮЖИГ ЖҮЖИГ
Yer ni ene humus 98 ond 16nastai bhaa alsan bsan ch hamgiin gol ni zahialagch ni hen be gdgiig l olj yal ogoh ystoi biz de Ene Elbegdorj ichdeggui ym u eswel uuruu Zorigiig alsan ym u
Yer ni ene humus 98 ond 16nastai bhaa alsan bsan ch hamgiin gol ni zahialagch ni hen be gdgiig l olj yal ogoh ystoi biz de Ene Elbegdorj ichdeggui ym u eswel uuruu Zorigiig alsan ym u
Yer ni ene humus 98 ond 16nastai bhaa alsan bsan ch hamgiin gol ni zahialagch ni hen be gdgiig l olj yal ogoh ystoi biz de Ene Elbegdorj ichdeggui ym u eswel uuruu Zorigiig alsan ym u
Яагаад булган Бат үүл нар татагадахгүй бнаа гол хүмүүсийг нь ард түмэн мэдэж л бгаа
Sonin yumaa tursun duu oyun, ehner bulgan, jurmin nuhur batuul bolon busad humuus yagaad ochij bldoggui yum be. Uneheer huuli shuuh, hunii mun chanar utgaa aldjee.
jujgiig hurdan duusga jeg elbeg tarvaga uureg ogoo biz hoorhii neg heden huuhuud shoron hatlaadaa mongol bid teneg bish dee odoo orgil yedee hyreed shuuh hural genee ingeed duuslaa hoshin shog
NUGUU EN E HERGIIG OLOHIIN TULUU SHANTARALGUI TEMTSEN GEGEED BAISAN ELBEGDORJOOS EHLEED BUSAD HUMUUS ICHEENDEE ORCHIHSON UU
Даанч арчаагүй бн даа
Булганд авааль нөхөрөө Батүүлд журмын нөхөрөө Оюунд төрсөн ахаа гэх сэтгэл дутаж дээ Монголын хууль засаглал энэ 3 н хүний эрхшээлд орох ч гэждээ Энэ 3 ын томчуудтай найруулсан жүжиг ийн хүрээнд өндөрлөвөө гэж Элбэгдоржийн би ямар хүнд улсын баатар өгчихвөө гэж халаглах ч энэүүхэнд юм бна. Эсрэгээрээ монгол улсын хулчгар цол өгмөөр болждээ