Энэ сарын 22-нд буюу маргааш болох ёстой байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины уламжлалт хэвлэлийн хурал хойшилсон талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Туркт амь үрэгдсэн Оросын элчин сайд агсан Андрей Карловтой салах ёс гүйцэтгэх явдалтай холбогдуулан Путины хэвлэлийн хурал хойшилж, энэ сарын 23-нд буюу Баасан гаригт явагдахаар болсон байна.
Владимир Путины хэвлэлийн том хурал жил бүр явагдан, сэтгүүлчдийн хүссэн асуултад хангалттай хариулдгаараа алдартай билээ. Хамгийн удаан хурал 2008 онд болсон бөгөөд 4 цаг 40 минут үргэлжилж байжээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )