Д.Отгонжаргалыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр томилов

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 22

 Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Д.Отгонжаргалыг томилсон байна. Тэрээр “UBS” телевизэд сэтгүүлч, тоймч, албаны дарга, Монгол Улсын Шадар сайдын Олон нийттэй харилцах зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны шинжээчээр ажиллаж байжээ.

Д.Отгонжаргал нь сэтгүүлч, багш мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 2003 оноос хойш ажиллаж иржээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top