Засгийн газраас Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг эмнэлгийг байгууллагад /эмнэлэгт/ албадан эрүүлжүүлж байгааг өөрчилж, энэ үйл ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд шилжүүлэхээр тусгажээ.
Архи, согтууруулах ундаа хэтрүүлсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон этгээдийг эмнэлэгийн байгууллагад албадан эрүүлжүүлэх нь иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нийтлэг эрх ашгийг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )
Өнгөрсөн 4 жил төрийн байгууллагын бүтэц алдагдаж хэцүү болсон шүү. Цэргийн эмнэлэгийг шорон болгосон. засаж залах ажил их бий дээ
Харин ч нэг зөв шийдвэр байна,
Дэмжиж бна. Эрүүл ахаанаар бодвол ингэх нь зөв. Хуучнаар өвгөнтийнхэн л эмнэлгийг зовоож бузарлаж байсан. Эмнэлгийн ажилтнууд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг олон жил зовоож шаналгаад эцэст нь олон түмний шаардлагаар зөв голдиролд орох нээ.
Маш зөв ууж идээд эмчлүүлэх өвдөж зовоод эмчлүүлэх 2 тусдаа байг эрүүлжүүлэх торгуулаа өндөр тавиарай
Ene ch harin zob shiidber bolloo. Shine saidiin hiij bui neg ajil. Argagui meregjliin hunii hicheel jutgel.