Карлов амь үрэгдэхийн өмнө Израилын элчинд захидал бичсэн байжээ

2016 оны 12 сарын 22

Турк дэх Израилын элчин сайд Эйтан Нае энэ талаар мэдээлсэн байна. Тэрээр Андрей Карловыг амь үрэгдсэний дараагийн өглөө түүний бичсэн захидлыг хүлээн авсан аж. Энэ нь талийгаач элчин сайд Карловын бичсэн сүүлчийн албан ёсны бичиг баримтуудын нэг бололтой.

Оросын элчин сайд Израилын түншдээ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд, хоёр орны хооронд оршсоор байгаа найрамдалт сайхан харилцаагаа өнө удаан хугацаанд бататган хадгалахын төлөө хамтран ажиллах хүслээ илэрхийлсэн байна.

Израилын элчин сайд Эйтан Нае Оросын элчингийн үхэлд ихэд цочирдсон бөгөөд Израилын ерөнхий сайд Бенамин Нетаньяху, ерөнхийлөгч Реувен Ривли нар уг эмгэнэлт явдлыг тохиолдуулан гүн эмгэнэл илэрхийлжээ.

Дашрамд дурдахад, Турк дэх ОХУ-ын элчин сайд Андрей Карлов энэ сарын 19-нд Анкара хотноо амь үрэгдсэн билээ. Түүнийг хөнөөсөн гэмт этгээд бие хамгаалагчийн байдлаар галерейд нэвтрэн орж, элчин сайдыг фото зургийн үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлж байхад нь буудан хөнөөсөн юм. 

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top