“Приватбанк” нэг гривнээр үнэлэгдэн, Украины төрд шилжлээ

2016 оны 12 сарын 22

“Приватбанк” албан ёсоор Украины төрийн өмч болжээ. Тус улсын Сангийн сайд болон Хөрөнгө оруулалтын баталгааны Сангийн зүгээс хувьцаа худалдсан тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингээд “Приватбанк”-ны хувьцаа Украины Сангийн яаманд 100 хувь харьяалагдахаар болсон аж. Сангийн зүгээс төрд худалдах хувьцааны нэрлэсэн үнэ нэг гривн хэмээн тогтоожээ.

Тус банкны үйлчлүүлэгчдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага урдын адил үргэлжлүүлэн хэрэгжих юм байна. Мөн хуримтлалын валют болон бусад гэрээ хэлцлүүд ч урдын адил мөрдөгдөх юм.

Энэ сарын 18-ны өдөр Украины засгийн газрын сайт дээр “Приватбанк” үндэсний хэмжээний төрийн мэдлийнх болох талаар дурдагдаж байсан. Энэ явдлын гол шалтгаан нь улс орны санхүүгийн системийг тогтворжуулах зорилготой гэжээ.

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top