БНХАУ-ын дарга Си Зиньпин 2012 онд ажлаа авснаас хойш тавьсан хамгийн том зорилгуудын нэг нь авлигын эсрэг хүчтэй тэмцэх явдал байв. Түүний санаачлан хэрэгжүүлж буй “Бар ба Үнэгний ан” тусгай ажиллагаа нь авлигатай тэмцэх талаар дэлхий нийтэд үлгэр жишээ болж, олон нийтийн анхаарлыг татсаар байгаа билээ.
Энэ ажиллагааны хүрээнд гэхэд, Хятадын өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн эрхэм авлигын асуудалд орооцолдон шийтгүүлсэн юм. Жишээ нь, Хятадын Коммунист намын улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн Жоу Юнкан авлигын сүлжээний хамгийн том акулд тооцогдон баривчлагдаж, бүх насаараа хоригдох ялаар шийтгэгдэн дуулиан тарьж байсан билээ. Жоу Юнканы хүү Жоу Бинд 18 жилийн хорих ял, эхнэр Жиа Сиаоюд есөн жил хорих ял оногдуулж байсан юм.
Хятад улс авлигачдаа зөвхөн өөрсдийг нь гэлтгүй, ах дүү амраг садан, найз нөхөд тойрон хүрээллийг нь хамруулан шалгаж, сүлжээг илрүүлэн арга хэмжээ авч байгаа нь хорт явдлын үр үндсийг “устгахад” ихээхэн нэмэр болж байгаа аж. Жоу Бинийг баривчлах шийдвэр 2013 онд гарах үед тэрээр АНУ руу зугатсан хэдий ч Бээжин-Вашингтоны хэлэлцээрийн дагуу түүнийг баривчлан авчирсан талаар Ройтерс мэдээлж байсан билээ. Тэгээд ч, Хятад улсын энэхүү алдарт “Үнэгний ан” тусгай ажиллагааны гол уриа нь: авлига авсан нь тогтоогдсон хэн нэгэн албан тушаалтныг Швейцарь байтугай Саран дээрээс ч олж авчирна гэх бөгөөд үүнийгээ байн байн CCTV-ээрээ цацаж, авлигачдын зүрхийг чичрүүлдэг бололтой.
Гэтэл манайд байдал эсрэгээрээ. Авлига авдаг этгээдүүд шийтгүүлэх нь бүү хэл, харин ч бүр баяжин тансаглаж, Швейцарийн банкинд оффшор данс нээлгэж авлигын мөнгөө байршуулан, бараг л Саран дээр очиж зугаалах нь холгүй юм болж байх шиг. Тэр энэ тэдэн мянган долларын авлига авсан гэнэ лээ гэж хоорондоо хов базахаас хэтэрдэггүй бөгөөд тэр талаар нь шалгаж нягталж байгаа хүчний байгууллага байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд.
Авлигатай тэмцэх талаар иймэрхүү үлбэгэр байдлаас харахад, дээд албан тушаал дээр сууж буй нөхдүүд өөрсдөө орооцолдох магадлалтай болохоор төдийлөн хүчлэн шалгадаггүй юм болов уу. Хааяа ганц нэг хүнийг АТГ баривчиллаа гэж сенсаци дэгдээхээр харахад, цаана нь заавал улстөрийн ямар нэгэн эрх ашиг нуугдаж байх нь элбэг. Тэрнээс биш, үнэхээр авлигаас салъя, авлигачдаасаа хагацъя гэх хүсэл эрх мэдэлтнүүдэд байдаг эсэх нь эргэлзээтэй. АТГ-ыг зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө, өөртөө таалагдахгүй байгаа хэн нэгний эсрэг барих “мод” болгон ашиглаж байгаа нь ч нууц бус.
Монгол төрийн толгойд хэзээ нэг өөрийн гэсэн “Си Зиньпин, Путин” гарч ирж, улстөр, нийгмийг авлигачдаас цэвэрлэх тэр гэгээн цагийг харах хувь тавилан бидэнд олдоосой гэж залбирах л үлдлээ...
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 19 )
Bvgd svljee boltson bga sh de bie bieniixee muuxaig mideed iljilex zorigtoi xvn 1gj baixgvi ulam davraal shunaal bga xvmvvs shv de
Путин Зи 2-г тэтгэвэрт гарахаар нь еронхийлегч еронхий сайд 2-р Монголд ажиллуулбал 90-оноос хойшхи бух авилгачдын беерийг нь гаргана даа.монголчуудаа бодоод уздээ ямар аргатайдаа тусгаар улсын иргэд ийм хэлц угтэй болохов дээ.енеедрийн монгол улсыг бусдын угээр шутэх эс шутэхээ хуртэл асуулгах хэмжээнд очтол менгегуй болгож гуйлгачингаараа дуудуулах болгосон авилгачин хулгайчдыг цэвэрлэх эх орончууд хаана бнаа.буур суулдээ элчингээр сургуулиар шагнуулдаг хэмжээнд очтолоо эд баясаж бна. Эба юу гэж гарч ирлээ.авилгачид чинь ичээндээ суух биш буур гарч ирээд доромжилж бна.
Mongol esregeeree shuu dee bur tolgoig ni ildeg bugdeerei huwaaj iddeg enhbayr chini ided bgag ni medengut tuuniig shorond hiisen getel tuuniig awilga awdag geed endured olon jil adalj bna da ter hoorond hulgai gazar awad l bna
bid nariin nas hurehgui baih aa
hyataduud iim bh yum manaih bol irguuleed avlag avah yum ene ikh uhaan shuu
Манайд загалмайсан эцэг Энхбаяр яалаа хэлмэгдсан хүн болоод өнгрөө биздээ МАХН-МАНАН бүгд холбоотой МАН бол тэр чигтэй дүүрэн авилгачид намаар нь устгах хэрэгтэй
Нямдорж л энийг чадна. Түүнд эрх мэдлийг өгвөл Элбэгээгээс аваад авилгачид, бүр ерөнхий прокурор, тагнуулын дарга , бүгд шоронд сууна доо
Үнэхээр үнэнийг бичжээ.Монгол улсын ерөнхийлөгчөөр Си ЗиньПин шиг хүнийг л нэр дэвшүүлж гаргармаар байгаа юм.Нам хамаагүй шударга үнэний төлөө амь биеэ ч хайрлахгүй тэмцэж чадах тийм л аавын хүү хэрэгтэй дээ.
Mongoliin Tor , tagnuuliinhan yagaad avilga, ulsiin horongo deeremdegchidtei temzehgui baina…??????????? Oorsdoo holbootoi bolohoor temzehgui baina,,,ooroor eniig yu gej oilgoh ve ???????????
Би жишээ нь миний амь амьдрал болсон юмыг хулгайлсан этгээдийг хаана байсан ч олж устгана. Ийм л сэтгэл зуйгээр хандах естой
VNEN ZUBUUR YABAH HEREGTEI BNA. JINHENE ABULGACHID N NUUGDAJ AMDRAH GEJ ZVTGESEN HVMVVS HOHIRCH BGVI SHVV DEE.... TURIIN TSALIN ABCHAAD YAGAAD HEMJEELSHGVI BAYAJAAD BNA GEDEG MASH SONIN BNA..
yg zov sanal neg bina bayrtsogt hytad ulsiin pasporttoi bisan ene hundee ygad unegnii an daa hamruulahgui bina esvel huuli busaar ih gurnii pasport ashiglan hunii nutagt gent hereg uildej yvaag yugej oilgoh ve
Авилагчдыг зоригтой шийтгэх цаг ирсэн.Арай л дэндуу юмаа