19 настай өсвөр жаал Майкл Стивен Сэндфорд гэгч цагдаагийн ажилтнаас бууг нь булааж авах гэж оролдоод баригдсан хэрэг Лас Вегас хотод гарсан билээ. Тэрээр булаасан буугаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй тэрбумтан Доналд Трампыг хөнөөх зорилготой байсан гэдгээ байцаалтын явцад мэдүүлсэн байна.
М.Сэндфорд гэмт хэргээ бүтэн жилийн турш төлөвлөсний эцэст хэрэгжүүлэхээр Калифорниос Невада руу ирсэн аж. Нууц албаныхан түүнийг Их Британийн жолоодох эрхийн үнэмлэхтэй, сүүлийн жил хагасын хугацаанд АНУ-д оршин сууж байгааг нь тогтоогоод байгаа юм. Гэхдээ аль улсын иргэн бэ гэдгийг одоогоор нууцалж байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )