Сочийн ойролцоо оросын цэргийн Ту-154 онгоц сүйрсэнтэй холбогдуулан Еврокомиссын дарга Жан-Клод Юнкер ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлсэн байна. “Хар далайд онгоц сүйрэн, олон хүн амь үрэгдсэн гунигт мэдээг хүлээн авлаа. Энэ өдөр миний сэтгэл зүрх амь үрэгдэгсэд болон тэдний ойр дотныхонтой хамт байх болно. Өөрийн хувийн зүгээс болон Европын комиссын нэрийн өмнөөс танд болон танаар дамжуулан Орос оронд гүн эмгэнэл илэрхийлж буйг хүлээн авна уу” хэмээн Еврокомиссын албан ёсны сайт дээр нийтлэгджээ.
Сири дэх Хмеймим нисэх бааз дээрх Оросын цэргийн нисэх хүчний багийнханд Шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхээр зорьж явсан уран бүтээлч хамт олон уг онгоцон дотор явсан бөгөөд доктор Лиза хэмээн алдаршсан Елизавета Глинка, Батлан хамгаалах яамны Соёлын газрын дарга Антон Губанков, Александровын нэрэмжит ансамблийн 64 жүжигчин удирдагч Валерий Халиловын хамт байсан гэнэ.
Амьд үлдэгсэд байхгүй бөгөөд одоогийн байдлаар 11 хүний цогцос олдоод байгаа аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )