Туркт Ф, Г үсэг хэрэглэхийг хоригложээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 26

Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганыг түлхэн унагах бүтэлгүй оролдлогын дараа Турк улс жинхэнэ утгаараа аймшиг, айдас хүйдсийн орон болж хувирчээ. Цэргийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэний дараа Р.Т.Эрдоган цэрэг цагдаагийн бие бүрэлдэхүүнээс 7000 гаруй хүнийг баривчлан хорьсон билээ. Төрийн “Махны машин” АНУ-ын гар хөл бологсдыг цээрлүүлэх нэрийн дор гэмгүй номхон иргэдийг олноор хэлмэгдүүлж байгаа гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Эрх баригчдын анхаарал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль хүч, төрийн байгууллагаас буруутныг илүүтэй эрэн сурвалжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 15 олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хааж, 10 мянга гаруй хүнийг ажлаас нь халжээ. Төрийн эргэлтийг зохион байгуулсан гэх Фетхуллах Гюлентэй холбоотой гэх шалтгаанаар 60 мянга гаруй хүнийг баривчлан шалгажээ. Бариа, тавиа одоо ч үргэлжилсээр, иргэд хоорондоо юм ярихаас ч айх болсон байна.    

Р.Т.Эрдоганы бусдыг хардах хар хор, сэрэмж нь хэтэрч, параной болж хувирч байгаа шинж тэмдэг ч ажиглагдах болов. “Economist.com” цахим хуудсанд гарсан нийтлэлд итгэх юм бол Турк улсын хэмжээнд арван жилийн сургуулиудад “F”, “G” үсэг хэрэглэхийг хоригложээ. “Фетхуллах Гюлен” гэдэг нэрний эхэнд ордог учраас хориглосон гэнэ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лоло(202.21.106.110) 2016 оны 12 сарын 26

Европын хужаа шдээ

0  |  0
mongol hvn(211.58.130.136) 2016 оны 12 сарын 26

Enkhbayr.Elbegdorj 2 oos ylgaraad baih yum alga. Bid mongolchuud ch shuud bish utgaaraa daranguilald baigaagaa medehgvi bna.sereechee mongolchuudaa.

0  |  0
ойк(202.179.11.10) 2016 оны 12 сарын 26

Энэ Турк овоо европын холбоонд орж магадгүй байсан Одоо ч нөгөө лалынхны дүрээ харуулж эхэллээ дээ

0  |  0
dangaa (202.55.180.8) 2016 оны 12 сарын 26

yamar teneg xun be coelt xun torloxtond garch baigaagui munxaglal baina daa coel irgenshiliin ecreg fashict baina f g uceg yamar buruutai gej

0  |  0
Top