Ту-154 сүйрэл: Тэд хамтдаа дуулж, хамтдаа хорвоогоос одлоо

2016 оны 12 сарын 26

Тэдний тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эмгэнэн бичсээр байна: Гайхалтай хөгжмийн авьяастнууд, гайхалтай найрал дуучид амьдралынхаа сүүлчийн мөчид ч хамтдаа үлджээ...

Найрал дууны гоцлооч Дмитрий Литвяковын гэргий энэхүү эмгэнэлт явдлаас хоёр хоногийн өмнө аймшигт совинг мэдэрсэн гэнэ. Ингээд бараг өвдөг дээрээ сөхрөн байж нөхрөө Сири рүү нисэхгүй байхыг гуйсан хэдий ч амжилт олоогүй аж. Дмитрий нисэхийн өмнө эхнэрээ тайвшруулан, түүнд болон бяцхан хүү Матвейдаа хичнээн их хайртай болохоо мэссижээр бичсээр байжээ. “Миний хайртай бүжинхэнүүд минь тавтай сайхан нойрсоорой. Хэдий хэр удаан хугацаагаар нисэхийг сайн мэдэхгүй байна. Хэрэв Сочи дайрахгүй бол 5-6 цаг нисээд хүрэх байх”. Сүүлчийн мэссижийг шөнийн 01:03 цагт хүлээн авчээ: “Бид Сочид шатахуунаа дүүргэхээр боллоо. Одоо тийшээ нисч явна. Та хоёртоо хайртай шүү!”

Гоцлол дуучин Сергей Хлопников өнөөдөр өөрийн “хоёр дахь төрсөн өдрөө” тэмдэглэж байна, гэхдээ маш гунигтай. Тэрээр энэхүү эмгэнэлт нислэгээс охин нь өвдсөн учраас үлдсэн аж. “Өнөөдөр Сочигийн дэргэд Александровын нэрэмжит Ансамблийн жүжигчдийн сууж явсан онгоц сүйрчээ. Тэд Сирид байгаа дайчдадаа Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхээр нисч явсан юм. Би ч бас тэнд байх ёстой байлаа...” хэмээн бичсэн байна.

Тус Ансамблийн жүжигчин Вадим Ананьев мөн Сири рүү нисэх ёстой байгаад ганц хоногийн өмнө шийдвэрээ өөрчилсөн аж. Түүнийг үнэн хэрэгтээ, шинээр мэндэлсэн үр нь аварсан байна. “Манайд шинэ хүн мэндэлсэн. Түүний ах нь бас бяцхан. Бидэнд асрагч байхгүй учраас би уран сайхны удирдагчаасаа гуйгаад чөлөө авч үлдсэн” гэж тэрээр ярьжээ.

Энэ бичлэг бол тэдний хамгийн сүүлчийн хамтын бүтээл байлаа. Москвагийн хөгжмийн ордон, найрал дуу бүрэн бүрэлдэхүүнээрээ. The Beatles хамтлагийн домогт Yesterday-г Вадим Ананьев эгшиглүүлнэ. Энэ дууг Ананьев зөн совинтой хэмээн нэрлэжээ. “Би өчигдрийн өдөрт буцан очихыг хичнээн ихээр хүснэ вэ...” гэх дууны мөр нэгийг санагдуулахаар. Хэрэв цаг хугацааг буцааж болдогсон бол хамт ажиллагсдаа энэхүү гайт нислэгээр явахгүй байхыг ятгах байсан гэж Ананьев харамсан өгүүлжээ.

 

 

 

Трагедия над Черным морем: кого мы потеряли

 

 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shhhh(182.160.36.192) 2016 оны 12 сарын 26

Hairan saihan humuus sain saihan humuus iim olnooroo ami uregdeh ni yamar haramsaltai ve huurhii orond ni muusain gemt heregtenguud l uhej bsan bol um ma ni bad mi hum

0  |  0
zochin(202.9.43.179) 2016 оны 12 сарын 26

ongots ed naraa sain shalgahgui muu l baina daa olon hunii amiig avaad

0  |  0
zochin(103.229.121.77) 2016 оны 12 сарын 26

ami uregsediin ger buld gun emgenel ilerhiilye

0  |  0
Baadai(122.201.23.91) 2016 оны 12 сарын 26

Uneheeriin haramsaltai. Um maanii badnihum

0  |  0
Top