Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж байна /фото/

2016 оны 12 сарын 27

Оросын Батлан хамгаалах яамны Ту-154 онгоц ням гарагийн өглөө Сочи хотын ойролцоо Хар далайд сүйрсэн билээ. Уг онгоцонд 92 хүн явж байсан бөгөөд тэдний дунд Александровын нэрэмжит Ансамблийн жүжигчид, гол том телевизүүдийн сэтгүүлчид явсан юм.

Александровын нэрэмжит Ансамблийн дасгал сургуулилтын бааз болох “Александровский” концертын танхимын байрны дэргэд цэцгүүд тавьжээ

 

Александровын нэрэмжит Ансамблийн ерөнхий удирдаач Валерий Халиловын хөргийн дэргэд зул өргөсөн байна

 

Москвагийн иргэд онгоцны ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, “Останкино” телевизийн төв рүү цэцэг барин очсоор байна

 

Онгоцны ослоор амь үрэгдсэн Елизавета Глинкагийн тэргүүлдэг байсан “Справедливая помощь” Сангийн байрны дэргэд цэцгүүд тавьжээ

 

Минск хотын оршин суугчид Оросын элчин сайдын яам руу цэцэг, зул барин цувсаар байна

 

Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа Донецк хотноо.

 

Сочи хотын иргэд ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн далайн эрэг дээр зул өргөсөөр байна

 

Одесс хот дахь ОХУ-ын консулын газрын дэргэд цэцгүүд өргөжээ

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Evii evii(202.21.124.130) 2016 оны 12 сарын 26

Gun emgenel ilerhiilye. Sain turliig olon, butsaad Oros eh orondoo turuurei. Um mani badmi hum

0  |  0
Top