Г.Аюурзана: Монгол хэзээ ч Хятадын хараат байгаагүй

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 27

Далай ламын айлчлалтай холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын Засгийн газраас уучлалт гуйж, Засгийн эрх барьж байх хугацаандаа дахин айлчлал хийлгэхгүй хэмээн амласан тухай Хятадын гадаад бодлогын тусгал болдог “Global Times” сайт анх мэдээлсэн билээ.

Харин Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын Хятадын талаас уучлалт гуйсан энэхүү үйлдэл нь олон нийтэд тийм ч таатай санагдсангүй. Хятад улс сүүлийн жилүүдэд манай орны улс төрийн шийдвэрт хэт хутгалдах, хараат байлгах гэсэн оролдлогыг удаа дараа хийсээр байгаа юм. Үүнийг мэдсээр байж тусгаар улсын Гадаад харилцааны сайд нь хэдхэн тэрбум ам.долларын зээлээс болж хөрш орноосоо уучлалт гуйж, түүгээр ч зогсохгүй засгийн эрх барих хугацаандаа Далай ламыг айлчлуулахгүй хэмээн амлалт өгсөн нь болчимгүй үйлдэл хэмээн олон нийт үзэж байна.

Энэ тухай зохиолч, яруу найрагч Г.Аюурзана өөрийн цахим хуудаснаа “Монгол хэзээ ч Хятадын хараат байгаагүй. Манжийн холбоонд дагасан түүх бол бий. Бүхний мэдэх ийм үгсийг нуршихад хүргэсэн, дор дороо нэгийг эргэцүүлж бодууштай, нэг л хачин балмагдмаар явдлууд ойрын үед болоод өнгөрлөө шүү. Үнэмшмээргүй ч юм шиг. Монголчуудын ихэнх нь бурхны шашин шүтдэг, за учиргүй шүтэж бишрээд байдаггүй нь ч өвөө эмээгийнхээ бурхан тахилд хүндэтгэлтэй ханддаг. Тэр шашных нь тэргүүн, Нобелийн энхтайвны шагналтан айлчлаад буцсаны төлөө туурга тусгаар Монгол улсын Засгийн газар өмнөд хөршөөсөө уучлал гуйж, Гадаад харилцааны сайд маань “Ахиж тэр лам шашныхаа шугамаар ч Монголд айлчлахгүй!” гэсэн амлалт өгчээ. Шахаанд орсон сайд буруутай эсэхийг энд хэлсэн юм биш шүү. Өмнө нь найман удаа айлчлахад нь зүгээр л эсэргүүцээд өнгөрсөн Хятад улс энэ удаад бол Монголыг хараат улс шигээ л үзлээ. Хэрхэн үзэх, хэрхэн хандах, цаг нөхцлийг хэрхэн ашиглах нь тухайн улсын бодлого биз. Хамгийн аймшигтай нь, хангалуун чинээлэг л амь зууж байвал Хятадын эзэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн хүмүүс, жаахан ухуулга явуулахад л Хятадын бодлогыг сурталчлан түгээх хүмүүс монголчуудын дунд бий болсныг тэд олж харсан байна” хэмээн бичжээ.

Зохиолч Г.Аюурзанын хэлсэн шиг “Монгол хэзээ ч Хятадын хараат байгаагүй” юм. Геополитикийн хувьд зайлшгүй анхаарах, авч үзэх асуудал байдаг ч энэ нь Монгол Хятадын хараат гэсэн үг биш. Гэвч Монголын төр, Монгол төрийн сайдууд улсаа гадны орнуудад Хятадын хараат мэтээр харагдуулж байгаа нь харамсалтай. Хэдийгээр дотоодын хүнс, барааны 80 хувь нь урд хөршөөсөө хамааралтай байдаг ч энэ нь Төвд эсвэл өөр ямар нэгэн орон шиг колони болох хэмжээний дорой гэсэн үг биш. Энэ бол Монголчуудын залхуу, бэлэн зүйлд хэт дурлах болсонтой холбоотой дотоодын хямрал юм.

Монгол төрийн сайд нь хүртэл асуудлыг ард түмнийхээ эрх ашгийн төлөө биш өөрсдийн эрх ашгийн төлөө шийдвэрлэж байгаа нь олон хүмүүсийг гайхшруулаад байна. Өнгөрөгч оноос гадны хэвлэлүүд “Монголын улс төрчид халуурч” байна гэсэн утга бүхий нийтлэл, мэдээ гаргах болсон.

Тэд монголын эдийн засаг, дотоодын хямрал нь зөвхөн улс төрчдийн хуудуутай шийдвэр, алдагдалтай гэрээ, хөрөнгө оруулалт зэргээс үүдэлтэй хэмээцгээж байгаа юм. Цаашид Монголын улс төрч, эрх баригчид энэ мэт өнөө маргаашаа харсан, улсынхаа тусгаар тогтнол, үндэснийхээ аюулгүй байдалд халдсан зүйл хийгээд байвал ард түмэн хэнд итгэж амьдрах вэ?

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(59.153.87.42) 2025 оны 03 сарын 13

ХАРААТ ГЭЖ ЮУ ВЭ? ЭРТНИЙ ХЯТАД СУРВАЛЖУУДЫГ\ МАНАЙД ХЭВЛЭГДСЭН\ ХАРЖ БАЙХАД УРД ЗҮГИЙН УЛСУУД ЧИНЬ БАЙСГЭЭД Л ЗАН НЬ ХУВИРХААР ХИЛЭЭ ХААЖ НАЙМАА ХИЙХЭЭ БОЛЬЖ ,АДУУНЫ БАСАР ЗАХАА ХААЧИХДАГ БАЙСАН ЮМ БИЛЭЭ. МАНАЙХАН НАЙМАА ХИЙ ГЭЖ БААХАН АЙЛГАЖ ДАЙРЧ БАЙГААД ЖООЛ ЧИХИЙГ НЬ ЗӨӨЛРҮҮЛДЭГ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ.

1  |  0
Dorjii(172.56.42.169) 2025 оны 03 сарын 13

Harvard tugssun gants kommunist delhiid baidag. Tet ni muugii. Harvatd tugsluu geef tugs boldogguinbas neg jishee.

1  |  0
Гүндалай(202.179.23.239) 2025 оны 03 сарын 13

Хаданд хавчуулсан халиуны зулзага хөөрхий агуу их орос орон хүн ам хэд үү хятад хэд үү манайх хэд үү бас л сонин тоо гарна даа

1  |  0
Монгол хүн(202.179.23.111) 2025 оны 03 сарын 13

”ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД ДАЛАЙ ЛАМЫГ АЙЛЧЛУУЛАХГУЙ” ГЭСЭН НЬ АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ГЭМТ ҮЙЛДЭЛ МӨНӨӨС МӨН. ХЭНД Ч ИЙМ ЭРХ БАЙХГУЙ. ОДОО ЗАСГИЙН ГАЗАР БОЛГОН ХУЖАА НАРТ ИЙМ АМЛАЛТ ӨГЧ БАЙХ ЮМ УУ??? ОГЦРУУЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
Зочин(202.70.46.226) 2025 оны 03 сарын 13

Улс хооронд ойлголцож амьдрах нь чухал шуу дээ. Хелдуу царайлснаас хамаагуй дээр алхам хийсэн. Заавал оролдоод занаад байх албагуй шуу дээ. Хажуу айлдаа тааламжгуй асуудлаар баяр хеер хийгээд дуулж хуурдаад хэнэггуй байх нь тиймхэн л байх. Хэрэв тийм юм болсон бол ядахдаа уучлаарай гээд хэлэх ч монгол сайхан есонд нийцнэ

1  |  0
gomo(103.212.119.135) 2025 оны 03 сарын 13

ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧИЖ АМЬДАР ХӨГИЙН ЭР

1  |  0
ард(112.72.11.111) 2025 оны 03 сарын 13

МАХН хятдуудыг хөөж , хядаж явсан түүхтэй болохоос АН шиг хятадад ажиллаж байсан Монголын 3 тагнуулыг барьж өгчихөөд ХКН-с 100 сая долларын хахууль аваагүй.

1  |  0
ард(112.72.11.111) 2025 оны 03 сарын 13

МАХН хятдуудыг хөөж , хядаж явсан түүхтэй болохоос АН шиг хятадад ажиллаж байсан Монголын 3 тагнуулыг барьж өгчихөөд ХКН-с 100 сая долларын хахууль аваагүй.

1  |  0
монгол(202.179.23.21) 2025 оны 03 сарын 13

хятадын бодлогыг түгээн дэлгэрүүлэгчид МОНГОЛ д бий болсныг тэд олж харсан юм биш олон жилийн тэртээгээс МАН намаар дамжуулан МОНГОЛД бэлдэж тэжээж байснаас гарцаагүй байх шүү.Урвагчид хэзээд байж байдаг.Одоо дэлхийн доог тохуу шившигт уналаа даа.МАН-ыг сонгосондоо одоо л харамсаж байна.Оройтсон байх магадгүй.

1  |  0
j(150.129.141.135) 2025 оны 03 сарын 13

ene munh orgiloo zailuulaach ee erdenebet enhboldoo

1  |  0
gggg(202.126.91.216) 2025 оны 03 сарын 13

1o n nastai huuhdees 7n dor archaagyi said tusgaar ulsiig ochuuhen muj baidlaar oilguulj bgaa iim Novshiin said nertei orontsogiig shuud Tsaazaar avsan ch bagadna.Er n tor zasag archaagyi mongo bodson erllizuudiin gart orjdee hoorhii

1  |  0
ьь(202.72.243.209) 2025 оны 03 сарын 13

Ямар үхээнц харагдаж байна аа

1  |  0
Top