Японы мафиудаас болж, сурагчдыг цагдаагийн хамгаалалтад авлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 28

Японы мафийн хамгийн том бүлэглэл “Ямагучи гуми”, түүнээс салбарлан гарсан “Кобе Ямагучи гуми”-гийн хоорондын зөрчил хурцадсанаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цагдаагийн хамгаалалт дор хичээл сургуульдаа явахад хүрчээ. Мито, Такаока гэсэн хоёр хотод дээрх нөхцөл байдал үүссэн байна. “NHK” телевиз өчигдөр энэ талаар мэдээллээ. Мито хотод “Ямагучи гуми” бүлэглэлийн төв оффис байрладаг бол Такаокад хоёр бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болсон учраас дээрх арга хэмжээг авчээ. Цагдаа нар “Ямагучи гуми” бүлэглэлийн дөрвөн гишүүн, “Кобе Ямагучи гуми”-гийн нэг толгойлогчийг баривчлаад байгаа аж.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.214.110) 2016 оны 12 сарын 29

Ирж байгаа Японуудыг чармай нүцгэлж шалгаад хилээр оруулахаа шийдэж баймаар юм байна лдаа

0  |  0
Top