С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд эсэслэн шийдэж, шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Шүүхээс Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял, Т.Чимэгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн юм.
Уг шүүхийн шийдвэрт олон нийт шүүмжлэлтэй хандах нь их байгаа. Харин хуулийн байгууллагын төлөөллөөс хэн нэгэн ямар нэг байр суурь илэрхийлээгүй байв.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр уг асуудалд хариулт өглөө.
Тодруулбал, С.Зориг агсаны хэргийн шүүх хурал дуусч, шүүх шийдвэрээ гаргасан ч иргэдэд шүүх шийдвэрээ буруу гаргасан, хэлмэгдүүлсэн, хаалттай хуралдсан ч шүүгдэгчид болон хохирогчдын зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн гэсэн мэдээллүүд их гарч байгаа. Энэ асуудалд Улсын Ерөнхий прокурорын байгууллагаас тодорхой тайлбар өгч, иргэдийн эргэлзээг тайлах ёстой гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байв. Энэ асуултад Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Прокуророос С.Зориг агсаны хэрэгтэй холбогдуулан захиалгаар хүний амь нас хохироосон, үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүний амь насыг хохироосон гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан гэж бодож байна” гэсэн юм.
Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 23 )
Хөрөнгөлөг хурандаа Энх-Амаглан та энэ хэлсэн дүгнэлтийнхээ хариуцланыг нэг их удахгүй хүлээх болно түүхийн хариуцлага гэж нэг юм байдаг юм шүү жинхэнэ гэм хэрэгтнийг хайцаалж хамгаалсныхаа хариуцлагыг хүлээх тэр үед олон юм битгий яриад байгаарай
Итгэхгүй байна . Шинэ цагийн Чойбалсангууд тэргүүлсэн онц бүрэн эрхт комисс ажиллаж байгаа юм шиг сагагдлаа .
16-18 насны хүүхдүүд захиалгаар хүн алаад_ , 18 жилд гэрчүүдийг устгаад бхад цагдаа, прокурор мэдээгүй бсан гэж үү? салга амбан сандраад л бсан . 26 жил тархи угаасан. одоо болилдоо. солонгосын прокуроруудыг хараач.... хууль шүүх хэвлэлийнхэн ажлаа хийдэг бсан бол ингэж дампуурахгүй дээ. %-( %-( [-X [-X :-t :-t
Өөрсдөө их л үнэмшилтэй юм хийчихлээ гэж бодоцгоогоод байгаа юм байх даа Муусайн оромцоггууд
энхамгалан гэж цагдаад мөрдөн байцаах газрын дарга байгаад хадгаламж банкны хүрэлсүх бадамжунай занданшатар гарын 14 тэрбумын сеулд тоглосон бичлэг зэргийг устгаж мөрийг баллаад тэр нь баригдаж ажлаасаа хусуулаад цагдаагийн сургуульд үлгэн салган байж байхад нь хүрэлсүх энэ тэр нь цагдаагийн орлогч дарга болгосон.одоо бүр дэвшээд прокурор болчихоод байж байна.их хурал дээр хариулж байгаа байдал зэрэг нь пээдийхээрээ пээдийсэн намайг хэн хэлэх билээ нохойг хэн саах билээ гэсэн янзтай.ард түмэн тооцоо бодох өдөр ирнээ.
ТЭГЭЭД ЯАГААД ЗАХИАЛАГЧЫГ НЬ НУУГААД БАЙГАА ЮМ БЭ....ЗАРЛААЧ
Hamaatan sadnaa zaaj uguud l yaltan n utsaar messej bichij daramtlaad l hudal meduuleg ugsun um shig haragdaj bna. Gishuun Nyamdorj, Baasankhuu, Bold naryn shudarga dugneltiig demjij baina
Яасан сүрхий боддог прокурор вэ? За та нар ингэж хуйвалдаж худлаа хуцалдаж байж нэгмөсөн балрах тал руугаа өөрсдөө гүйгээд орчлоо. Та нар ард түмнийг хуурна гэвэл энэ эмгэнэлт жүжгээ үнэмшүүлнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй шүү. Бид сэтгэл зүрхтэй, бас ой санамжтай, буруу зөвийн ялгааг та нар шиг ялгахаа байчихаагүй яваа. Яасан овоо гарууд вэ аан? Шударга үнэн ялнаа харж л байя. Та нар чаддаггүй юм бол ард түмэн гаргаж тавина.
МУ-ЫН ЕРӨНХИЙ ХЭЛМЭГДҮҮЛЭГЧ ЭНХАМГАЛАН ТАЙЛБАР ТАВДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. ШҮҮХЭД Л ЧИХЭЭД ХОЁР МӨРӨӨ ХАВЧААД Л ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛЖ Л ҮЛДНЭ. ЭНХАМГАЛАН ЗӨВ, ШУДАРГААР НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛЖ, ХЯНАЛТАА САЙН ТАВЬСАН БОЛ ДАРААГИЙН ШАТ ШҮҮХ Ч ЗӨВ ЗАМААР ЯВАХ БАЙСАН. ЭНХАМГАЛАН БУЛИНГАРТАЙ БОЛ АЛДАР БУЛИНГАРТАЙ. ЭНХАМГАЛАНГИЙН ХИЙСЭН ЗҮЙЛ, ЦУГЛУУЛСАН МАТЕРИАЛЫН ЭЦСИЙН ҮР ДАГАВАР, ХОР УРШИГ, ГЭМ ХОР НЬ ГАРЧ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ. ШҮҮХ, ПРОКУРОР, ТАГНУУЛ НЬ АДИЛДАА АДИЛ, ГОДИЛДОО ГОДИЛ. ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД. ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГОЛЦГОО ТА НАР. ҮЙЛИЙН ҮР ЧИНЬ ҮР УДМЫГ ЗҮГЭЭР БАЙЛГАХ БАЙХ Л ДАА.
4 hun alsan gaj bna busad 3 hunii neriig il tod helehgui baigaa n hudlaa hereg tohoj bna geh bodol turuulj bna 3 hun alaad baihad shuuh tsagdaa haana baisan we hari garig deer ochij alsan gej hejeh baih yostoi onigoo
tsag hugatsaanii davhtsal uu? nuguu sahalt yasan be? surug enerig alham tutamd chin orhihgui shuu!!!
Захиалагчийг нь яагаад нэрлэж болохгүй байгаа юм бэ, Нуугаад байгааг бодоход хууль шүүхийнхэн өөрсдөө л болж таараад байна. Тийм биш бол та нар захиалагчийг нь хамгийн түрүүнд олж шийтгэх ёстой гэдгээ мэддэггүй хомсдолтой л гэж ойлгогдохоор байна
Ёо ёо ёо! Монголын төр чинь нөгөө Зоригийг алсан Амгаланбаатарыгаа Ерөнхий прокурорын орлогч болгож шагнасан юм гэж санагдлаа! Ер нь ийм үйлдэл хийхээс ч буцахгүй болж дээ!!
Та нар Монголын түүхэнд хараар үлдэх болно. Чи бодож байгаа бол би түүнийг мэдэж байна
Энэ нөхөр шүүхийн өмнөөс хариулж байгаагаас харвал Зоригийн хэргийг тэр хүмүүст тохох үүрэгтэй Элбэгдоржийн хамсаатан гэдэг нь тодорхой байна.
Чиний ”бодож байна” гэснээр болохгүй гэж бодож байна.
oron nutgiinhan hamaarahgui yumaa daa
ЗӨВ ШҮҮ