С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурал болж, сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржааг, Т.Чимэгээ нарт ялын дээд хэмжээ оноосон билээ. Шүүх тэднийг онц хэрцгий харгис аргаар, бусдын захиалгаар, бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, хүний аминд хүрсэн гэж буруутгасан юм. Ингээд шүүгдэгч Б.Содномдаржаад 25 жил, Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимэгээд 24 жилийн хорих ял оноосон юм.
Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Шүүх хурлаас гурван шүүгдэгчид 25-24 жилийн ял оноолоо. Мэдээж шүүх засаглал гэж байгаа бол шүүхийн шийдвэрийн асуудлаар дараа дараагийн шатанд хандах байх. Хамгийн гол нь, эндээс хэд хэдэн зүйлсийг сэтгүүлчдийг анхаараасай гэж хүсэж байна.
Нэгдүгээрт, Хорих 461 дүгээр ангид яагаад шүүх хурлыг хийв? Би яг энэ асуудлыг Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс асуусан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн харьяа байгууллага дээр шүүх үйл ажиллагаа явуулж буй нь хараат бус байдал үүсэх, мэтгэлцээний зарчим алдагдах эрсдэлтэй. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг 461-д шүүсэн нь 1937 оны их хэлмэгдүүлэлттэй адилхан үйл явц учраас Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг нь ч хэлсэн. Цаашдаа шүүгч нар Баян-Өлгийд, Увсад шүүх хурал хийе гэсэн захирамж гаргадаг буруу жишиг тогтоно. Тиймээс би цаашид урьдчилан хорих 461 дүгээр ангид шүүх хурал явуулахгүй байхын төлөө тууштай тэмцэнэ. Ялын дүгнэлтээс харахад нэг хүн нь бусдын амь насыг бүрэлгэсэн, хоёр хүн нь бусад хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн юм шиг ойлгогдож байна. Хуульч хүний зүгээс үүнийг тайлбарлахад С.Зориг агсны амь наснаас гадна тодорхой хүмүүсийн амь насыг бас бүрэлгэсэн гэж үзсэн мэтээр харагдлаа. Би ингэж хардаж байна. Одоо үнийгээ ил тод болгох хэрэгтэй.
Өмнө нь надад Б.Содномдаржаа гэдэг хүний ээж н.Жавзмаа гэх иргэнээс гомдол ирүүлж байсан. Гомдолдоо, 2007 оны 01 дүгээр 12-ны өдрийн 0302 дугаар бүхий гал түймэр гарсан тухай нотломжийг дахин шинжээч томилж, манай хүүхдэд ял үүрүүлэх гээд байна гэж бичсэн байсан. Үүнийгээ бас Хуульзүйн сайдад өгсөн юм билээ. Тэр нотломжоор бол 4-5 хүн галын ослоор нас барсан байдаг. Санаатай, санамсаргүй юу гэдгийг би мэдэхгүй. Шинжээчид ямар дүгнэлт гаргасныг би бас мэдэхгүй. Мөн би энэ шүүх хурлыг хууль бус явлаа гэж хэлэх гээгүй. Гол нь, С.Зоригоос өөр ямар хүмүүсийг бүрэлгэсэн гэж үзсэн юм бэ гэдэг нь сонин байна” гэлээ.
Түүнчлэн “гал түймэр гаргасан нотломжийн талаар нууцтай шууд харилцах чиг үүрэг бүхий байнгын хорооны дэргэдэх Тусгай хяналтын дэд хороогоор дамжуулан хүсэлт хүргүүлнэ. Үнэхээр нууц мэдээлэл юм уу, хүний эрх зөрчигдсөн үү зэрэг мэдээллийн хүрээнд шүүх ажиллагаанд нөлөөлөхгүйгээр УИХ-нд гишүүнд мэдээллийг өгөхийг шаардана. Яагаад гэвэл, С.Зоригоос гадна өөр бусад хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял оноосон. Тэр галын нотломжийг шинжээчид яг юу гэж дүгнэснийг би мэдмээр байна” гэлээ.
С.Баяр

Сэтгэгдэл ( 5 )
Эцэстээ булхай нь бултайх үед олон хүний амь бүрэлгэсэн гэж шийтгэсэн гэж бултуулах нь хуульчид хуулийг завхруулна гэдэг энэ жишээ болж байна даа. Хөдөөний жирийн 2 иргэн ийм хэрэг хийнэ гэдэг юу л бол ...
ug ni ard tumen unen muniig medeh heregtei yumsan (yamar negen mungu heregtend amalsan yumuu ) gemeer zorigiin ehner Hulan yagaad sul ywaad bgaa yum bol
huuliinhan huulia ulandaa gishgej bna uchir ni hench vnemshheergui shuuh hural hiilee
Сэтгүүлчид гэж байдаг бол одоо хэрнээ гаргамаар...
nuguu gishuun huulch batzandan haa bna iim umiig erhiihee daguu anhaarah heregtei