Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

2016 оны 12 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан 2016 оны арванхоёрдугар сарын 29-ний 13.00 цагт Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Ёслолын үеэр Төрийн ордны хойд голын Соёмбот хаалганд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал, хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top