Ж.Ганбаатар: Төрийн зохицуулалт хэт орсон салбар уналттай байгаа жишээнүүд гарч байна

2016 оны 12 сарын 30

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж, буцаасан юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уг хуулийн төсөл нь хэрэглэгчдийг дээдэлсэн гэхээсээ илүүтэйгээр төрийн оролцоог хэтрүүлж жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дарамтлан, үйл ажиллагааг нь боомилсон, өнөөдрийн Монгол Улсын нөхцөл байдалд нийцээгүй, хөрсөндөө буугаагүй гэдгийг онцолсон юм.

Тэрбээр "Бизнест ялангуяа жижиг, дунд бизнест хэрвээ хэрэглэгчээ гомдоовол хэрэглэгч дахин үйлчлүүлэхгүй бизнес нь өөрөө дампуурдаг зах зээлийн энгийн нэгэн хууль билээ. Төрийн зохицуулалт хэт их орсон салбар болгон уналттай байгаагийн тод жишээнүүд ар араасаа гарч ирж байна. Төрийн өмчит компаниудын өнөөдрийн ажиллаж байгаа байдлыг л харахад дийлэнх нь алдагдалтай, өртэй, улс орныг дампууруулж байна.

Өнөөдөр 850 мянган иргэнийг ажлын байраар хангаж байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарыг улам өргөжүүлж, залуучууддаа бизнес эрхлэх сонирхлыг өдөөж өгөх нь Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг өөрсдөө давахад томоохон алхамын нэг нь болж чадна. Асуудлыг явцуу хүрээнд бус өргөн хэмжээнд авч үзэх нь чухал болоод байна.

Хувийн хэвшлүүд цалингаа ч цагтаа тавьж чадахгүй, өдөр болгон шахуу хаагдахдаа тулаад байгаа ийм хэцүү цаг үед цагаа олоогүй хуулийн төсөл орж ирсэн байна.  Монголын нөхцөлд аж ахуйн нэгж ажиллуулна гэдэг бол тийм ч хялбар зүйл биш, тухайн хүнээс маш их тэсвэр, тэвчээр, олон талын авьяас шаарддаг ажил. Хэвийн ажиллаад өөрсдийгөө болон бусдыг ажлын байраар хангаж байхад төрөөс хяналт шалгалт нэрээр хүндрэл дарамт учруулсан, давхар давхар торгууль оногдуулсан, бараа бүтэгдэхүүнийг нь хурааж авсан тухай асуудлууд яригдах ёсгүй юм." хэмээлээ.

 

 

Д.Тамир

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.211) 2025 оны 03 сарын 13

Ном жаахан унш зах зээлийн орнуудын эдийн засаг нийгмийн хандлага төрийн зохицуулалтай эдийн засагруу орж байна цээжний бангаар буудаад нэмэргүы дээ хөө

1  |  0
ИРГЭН(202.179.23.42) 2025 оны 03 сарын 13

МАН-ЫН 65 ХҮҮХЭЛДЭЙНҮҮДИЙН НЭГ ГЭЖ БАЙГАА БАС БГД-ЫГ АВНА ГЭЖ БАЙГАА ЭНЭ МЭТИЙН НАЙМААНААС ЦААШ ХАРЖ ЧАДАХГҮЙ ЮМНУУДААС ЯАЖ Ч ОЛИГТОЙ ХУУЛЬ ГАРАХ ВЭ? ЕР НЬ МАН-ЫН ГИШҮҮДИЙН ҮГ ХЭЛЖ БАЙГААГ НЬ ХАРАХАД НЭГ ХЭВЭНД ХИЙЧИХСЭН МЭТ ЁС ТӨДИЙ ҮГ ХЭЛСЭН БОЛЖ ЦАГ ГАРЗДАЖ БАЙХЫН ОРОНД СӨРӨГ ХҮЧНҮҮДИЙН САНАЛЫГ СОНСООД Л ХУУЛИА БАТАЛЧИХВАЛ ЦАГ МӨНГӨ ХЭМНЭХ БИШ ҮҮ.МАН-ЫН ГАРГАСАН ЯМАРЧ САНАЛЫГ ШУУД БАТЛАХ БОЛОХООР ЖҮЖИГ ШИЙ ХЭРЭГГҮЙ.ЭНЭ ТЭР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ МЭРХ ГЭЖ ДОНГОСОХЫН ХЭРЭГГҮЙ ЗҮГЭЭР Л ЦАГ АЛДАХГҮЙ ШУУРХАЙ ХУРДАН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.

1  |  0
ББ(202.179.23.42) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НӨХӨР БГД-ЫГ АВНА ГЭЖ ЯРЬЖ ЯВДАГ ГЭСЭН ТИЙМДЭЭ МЭДДЭГ НЬ ХУДАЛДАА НАЙМАА ӨӨР ОЛИГТОЙ ЮМ МЭДЭХГҮЙ ЭНЭ МЭТ ХҮМҮҮС УИХ-Д ИХ ОРСОН НЬ ХАРАМСАЛТАЙ.ГЭХДЭЭ МАН-ЫН 65-ЫН ХЭЛЭХ ҮГ ҮЙЛДЛИЙГ НАМ НЬ МЭДДЭГ БОЛОХООР ЭНЭ ХҮҮХЭЛДЭЙНҮҮДИЙН БУРУУ Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.ХУУЧНЫ ДЕПУТАТУУД Л ГЭСЭН ҮЕ.100% ЯРС ХИЙТЭЛ ГАРАА ӨРГӨӨД БАТЛААД НИЖИГНЭТЭЛ АЛГА ТАШААД БАЯР ХҮРГЭЭД Л.

1  |  0
hh(66.181.187.170) 2025 оны 03 сарын 13

teneg yumuu hi

1  |  0
Мөнхбаяр(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

битгий гуйвуулаад бай хөдөлмөрийн стандарт гэж байдаг юм

1  |  0
Top