АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэлийг 6-н хүртэл сунгав

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 31

Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлийг хоёр хоногоор сунгаж ирэх сарын 6-ны 24 цагаас тасалбар болгох тушаалыг АН-ын дарга З.Энхболд гаргалаа. Орон нутгийн намын гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах идэвхи сул байгаатай холбогдуулан дунд шатны намаас бүртгэлийн хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргасныг үндэслэн дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм.

Харин сумдын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дунд шатны намын хороо 8-нд хүрээн авч 10-ны өдөр АН-ын ХЭГ-т хүлээлгэж өгөхийг мөн тушаалд тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top