Германд дүрвэгсдийн оролцоотой тохиолдсон 300 гаруй залилангийн хэргийг шалгаж байна. Зарим цагаачид, ялангуяа Суданаас ирсэн дүрвэгсэд анхан шатны хүлээн авах төвүүдээр хэд хэдэн удаа дамжсан хэрэг гарчээ. Тэд үс засалтаа өөрчлөн, сахлаа ургуулж, нүдний шил зүүн, өөр овог,нэр ашиглан Германы засгийн газраас давхардуулж мөнгө авсан байна.
Нэг цагаач эр гэхэд л, иймэрхүү ажиллагааг 12 удаа үйлдэн, нийт 45 мянган евро аваад амжжээ. Цагаачдын залилангийн хэргээс үүдэлтэй хохирлын хэмжээ нийтдээ хэдэн саяар тоологдохоор болоод байгаа аж. Иймд анхан шатны хүлээн авах төвүүдийн ажилтнууд дүрвэгсдийн хурууны хээгээр бүртгэдэг болоод байгаа гэнэ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )