Стамбулын шөнийн цэнгээний газар 39 хүнийг БУУДАН ХОРООЖЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 02

Он солигдох үеэр Туркийн Стамбул хотын "Reina" нэртэй нэгэн шөнийн цэнгээний газар үл таних этгээд гал нээж 69 орчим хүнийг гэмтээжээ.

Харамсалтай нь гал нээхэд тэнд байсан 35 орчим хүн газар дээрээ нас барж, дөрвөн хүн эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас нөгчсөн тухай Стамбул хотын захирагч Васип Шахин мэдэгдсэн байна. Мөн халдлагыг үйлдэгч этгээд өөрийгөө буудан хороожээ.

Тус хэргээс үүдэн Европ, Хойд Америкийн Засгийн газруудын зүгээс иргэдээ террорист халдлагад өртөж болзошгүй тул аль болох гадуур, олон нийтийн газраар явахгүй байхыг сануулсаар байна.

Мөн сүүлийн жилүүдэд хүмүүсийг олноор нь хоморголон хөнөөх гэмт хэрэг нэлээд гарах болжээ.

Жишээлбэл, өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 13-нд Парис хотноо болсон халдлагын үеэр 130 хүн, энэ оны зургаадугаар сарын 12-нд АНУ-ын Орландо мужийн гей залуусын цэнгээний газар 49 хүн буудуулж амь үрэгдсэн байна.

Стамбулд болсон тус халдлагын үеэр АНУ-ын нэлээд хэдэн иргэн амь үрэгдсэн бөгөөд Цагаан ордноос тус хэргийг буруушаасан мэдэгдэл гаргаад байгаа юм. Мөн тус хэрэг дээр Туркийн Засгийн газартай хамтран ажиллахаа мэдэгдээд, иргэдээ эх орондоо ирэхийг сануулсаар байна.

Б.Энх-Уянга

Эх сурвалж: Daily Sabah

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Olloo(103.229.121.202) 2017 оны 01 сарын 02

Istanbul

0  |  0
Top