Амиа золиослогчдыг ДОЛООН настайгаас нь ХУДАЛДАЖ АВЧ БЭЛТГЭДЭГ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 02

Өнөө цагт хүн төрөлхтний сэтгэлийг түгшээж байгаа нэг асуудал нь хүний наймаа, бэлгийн боолчлол. Улс орнуудын ядуурал, иргэний дайны улмаас олон хүн дүрвэж, цагаачлан амьдрах газар хайж яваа нь гэмт хэргийг элдэв бүлэглэл, хар тамхи, шашны бүлэглэлүүдийн золиос болоход хүргэж байгаа нь нууц биш юм.

Тэртээ дундад зууны үед байсан боолын худалдаа, хүний наймаа соёлжсон энэ ертөнцийн өнцөг булан бүрт одоо ч байсаар л байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ноцтой баримтууд:

Энэ төрлийн гэмт хэрэг хэдийгээр нууц далд үйлдэгддэг ч гэлээ судлаачдын үзэж байгаагаар хохирогчдын 80 хувь нь эмэгтэйчүүд, 50 гаруй хувь нь насанд хүрээгүй хүүхэд байдаг тухай Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх холбоо мэдээллээ.

Дэлхийд жил тутам дээрх гэмт хэргээс олж буй хууль бус ашиг орлого 31.6 тэрбум ам доллар байна гэсэн судалгаа байдаг аж.

“Вашингтон Таймс” сонины мэдээлснээр “ТАЛИБАН” хөдөлгөөнийхөн Амиа золислогч террорист бэлтгэхийн тулд хүүхдүүдийг долоон настайгаас нь худалдан авдаг хэмээн мэдээлжээ. Ийм  төрлийн алуурчин хүүхэд дунджаар 7-14 мянган долларын үнэд хүрдэг аж.

“ЮНИСЕФ”-ийн судалгаагаар 18 хүртэлх насны 300 мянган хүүхэд өнөөдрийн байдлаар дэлхий дахины зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа хэмээн гарчээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top