Хятад улс алан хядагчидтай хийх тэмцэлд нэгддэггүй нь ямар учиртай вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

БНХАУ дотооддоо аллага хядлагатай хатуу тэмцдэг билээ. Уйгурын салан тусгаарлагчдын эсрэг хатуу ширүүн цээрлүүлэлт явуулж, үүнийгээ “Алан хядагчидтай тэмцэж байна” гэж тайлбарладаг байв. Тэгвэл олон улсын төвшинд энэ үгэндээ үнэхээр эзэн болж чаддагсан бил үү. БНХАУ терроризмтой тэмцэж байна гэх нэг үг, үйлдлийг та бид дуулж өнгөрсөн удаа бий юу. Хариулт нь үгүй юм.

Гэтэл өнгөрсөн жил “Лалын улс” бүлэглэл барьцааны хоёр хүнийг хороосон бичлэгээ интернэтэд тавьсны нэг нь БНХАУ-ын иргэн байсан юм. Бухимдсан Си Зиньпин “БНХАУ иргэдийг нь хөнөөсний төлөө алан хядагчдад хатуу хариу барих болно” хэмээн мэдэгдсэн. Хэвлэл мэдээллийнхэн үүнийг нь “БНХАУ “Лалын улс”-ын эсрэг тэмцэлд нэгдлээ” хэмээн “орчуулсан” нь мэдээж хэрэг. Өөрөөр хэлбэл, Хятад улс АНУ-ын тэргүүлсэн эвсэлд нэгдэх үү, ОХУ-тай хамтрах уу гэсэн хүлээлт үүссэн. Гэтэл Си Зиньпин мэдэгдэл хийсний маргааш нь Малийн Бамако хотын зочид буудалд гарсан халдлагад БНХАУ-ын гурван иргэн дахин өртөв. Халдлагыг “Лалын улс”-ын үзэл баримтлалыг дэмжигч бүлэглэл үйлдсэн бөгөөд үүнийг алан хядагчдын зүгээс БНХАУ-д үзүүлсэн шууд өдөөн хатгалга гэж тооцож бүрэн болно. Гэтэл БНХАУ байдаггүй ээ. Хариу үйлдэл таг. Дотоодод нь гарч байгаа мэдээллээс үзвэл, хятадууд “Лалын улс”-тай тэмцэх дургүй байна.

“South China Morning Post” сонины редактороор 1995-1999 онд ажиллаж байсан Жонатан Фенбигийн бичсэнээр бол, БНХАУ алан хядагчидтай хийх тэмцэлд нэгдэх боломж маш бага гэнэ. БНХАУ 2.5 сая цэрэг бүхий байнгын армитай ч ОХУ, АНУ аль, аль нь хуурай замын цэрэг оролцуулаагүй учир явган цэргийн хэрэг одоохондоо байхгүй. Нисэх хүчний тухайд, тооны хувьд олон байж болох ч хүчин чадлын хувьд “Миг”, “F16”-гийн хаана ч хүрэхгүй нь мэдээж. Тиймээс С.Зиньпиний мэдэгдэл нь олон улс дахь нэр хүндийг нь унагаад зогсохгүй гадны улс оронд зорчиж буй иргэдийн амь насыг эрсдэлд оруулсан хэрэг боллоо гэж Ж.Фенби дүгнэжээ. БНХАУ-ын хүн амын бараг 10 хувь буюу 100 сая гаруй хүн жил бүр гадаад улс оронд зорчдог гэсэн тооцоо байдаг юм байна. Тэдгээр иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарал тавина гэхээр алан хядагчидтай хийх тэмцэл БНХАУ-ын хувьд хэтэрхий үнэтэй тусна гэсэн түүний дүгнэлт үнэн ч байж болох юм.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.162.6.169) 2017 оны 01 сарын 17

Хятадад хүний амь чухал биш бараг яаж хорогдуулах вэ гэдэг юм биш үү .Нэг сайт дээр дайн хийж газар нутагаа тэлэх ,хүн амаа цөөлж нэг сумаар хоер туулай шахам юм бичсэн бсан

0  |  0
МУ иргэн(202.180.216.234) 2017 оны 01 сарын 03

Яг юу бичих гжжд байгаа нь тодорхойгүй юм бичих юмдаа.Хятад ИУ-ын эсрэг нэгдэх аваас нөгөө алуурчид нь давраад хятадаар нэг болж баруун талын хэсгийн уйгар шинжааны лал үндэстэнүүд нь ний :-t лж босох байх гээдл айж байхгүй юу даа.Үнэн хэрэгтээ Хятад улс нь Төвд,Лхасад өөрсдөө алан хядах бодлого баримтлаад явж байгаа улсшүүдээ.

0  |  0
иргэн(182.160.5.82) 2017 оны 01 сарын 03

алан хядагчыг алаад бөмбөгдөөд устгахгүй. гагцхүү улс төрийн аргаар л зогсооно. АНУ,ОРОС хоёр ариа л өөр арга хэрэглээд байна. магад ч үгүй үйлдвэрлэсэн зэвсгээ цацаж зарлагадах арга ч юм билүү. хятадын бодлого зөв ч байж мэднэ

0  |  0
зочин(103.229.123.105) 2017 оны 01 сарын 03

10 монгол алагдвал хохирол гэж харагдана.Гэтэл 100000 хятад алагдахад хятад үндэстэн хотойх ч үгүй. Юу байна хүн л байна шү дээ энэ улсад.

0  |  0
reader(69.140.3.192) 2017 оны 01 сарын 03

Yag yagaad gedeg hariult alga baiina. gadaad bodlogin uudnees tailbarlah estoi yum. zugeer l tsugluulga shig yum bichsen baih yum.

0  |  0
иргэн(202.170.84.231) 2017 оны 01 сарын 03

Хятадыг ч хатгаж, шордож байх шив дээ.

0  |  0
Top