“Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг олон улсын эвсэл Сири, Иракт агаарын цохилт өгөх үеэр 118 энгийн иргэн амь үрэгдсэн байна. Энэ талаар тус эвслийн төв штабын төлөөлөгч мэдээлжээ.
2016 оны 11-р сард олон улсын эвслийн штаб Сири, Иракт хийсэн агаарын дайралтын үед энгийн ард иргэдийн дунд хохирол учирсан талаарх мэдээллүүдийг судлан дүгнэлт хийсэн 16 шинэ илтгэлийг хүлээн авсан байна.
Тэдний ихэнх тохиолдлууд 2016 оны 11-р сард болсон бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авсан хэдий ч энгийн ард иргэдийн дунд золиос гарсаар байжээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )