Аллагын захиалагчаар Ш.Отгонбилэгийг ЗАРЛАХ гэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

20-р зууны хамгийн дуулиант хэргүүдийн нэгээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн аллагын хэрэг зүй ёсоор багтдаг.

18 жилийн турш шийдэгдэлгүй, нам дарагдсаар ирсэн энэхүү хэргийг дахин шалгуулах хүсэлтээ УИХ-ын гишүүн асан С.Оюун 2015 оны гуравдугаар сарын эхээр “Тусгай хяналтын дэд хороо”-нд гаргажээ.

Тэрбээр “Тусгай хяналтын дэд хорооны гишүүний хувьд би өөрөө энэ хэргийг  хяналтдаа авч, дэмжлэг үзүүлээч гэсэн. Тус дэд хороог Г.Батхүү гишүүн удирддаг. Анхааралдаа авсан гэж ойлгож байгаа. Тусгай хяналтын дэд хороо нууцлалын асуудлыг хэлэлцдэг учраас энэ талаарх хүсэлтээ тавьж болно” хэмээж байсан юм.

Түүний хүсэлтийн дагуу С.Зоригийн хэргийг дахин шалгаж эхэлснээр 2015 оны 11 сарын 15-ны шөнө Д.Булганыг гэрээс нь баривчилжээ.

Д.Булган нь С.Зориг агсны гэргий төдийгүй хэргийн газар дахь ганц гэрч, хохирогч гэдгийг бид нэгэнт мэдэх болсон билээ. Түүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийн талаар анхнаасаа худал мэдээлж, нуун дарагдуулсан хэмээн буруутгаж буй тухайгаа хууль хяналтын байгууллагаас тухайн үед мэдээлж байсан юм.

Тэрбээр хэрэг гарсны дараа “Миний нөхөр Зоригийг хөнөөсөн алуурчид нь эр эм хоёр хүн байсан. Батаа, Оюунаа гэж биe биeнээ дуудаж байсан. Эрдэнэтийн эхлэл шүү гэж хоёр алуурчид хэлсэн” хэмээн мэдүүлж байжээ.

Д.Булганыг анх 72 цагийн хугацаатай саатуулсан ч  хорих хугацааг 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл сунгасан билээ. Олон сар түүнийг хориж, байцаасны эцэст сулласан төдийгүй Д.Булганыг Төрийн ордонд явж байсан тухай эх сурвалж мэдээлсэн юм.

Хэргийн ганц гэрч гэгдэх Д.Булганы мэдүүлэг худал болох нь шинэ оны өмнөхөн шийдэгдсэн С.Зоригийн хэргийн дүгнэлтээс харж болно.

С.Оюуныг хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаснаас хойш хоёр жил орчмын дараа хэрэгт сэжигтнээр татагдаад байсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг бүлэглэн, ШУНАХАЙН СЭДЛЭЭР, НИЙТЭД АЮУЛТАЙ АРГААР, ЗАХИАЛГААР С.Зориг агсны аминд хүрсэн гэж  24-25 жилийн хорих ял оноов.

Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл шүүхийн тогтоолоо гардан авсныхаа дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй юм.

Тэгвэл эдгээр гурван иргэнийг ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.4-т заасан захиалгаар бусдын амь насанд хүрсэн гэх зүйл заалт олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн ч энэхүү асуултын хариултыг нэхсээр үлдсэн.

Т.Чимэгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Энэ хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүсэн. Захиалагч нь хэн юм бэ, хэргийн гол гэрч Д.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ. Ар гэрийнхний зүгээс маш гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд хандана" гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн С.Зориг агсны дүү С. Оюун “Шүүхийн шийдвэрт эргэлзэж байна” хэмээн мэдэгдэл гаргаад байгаа юм.

Ийнхүү хоёр жил орчим шалгасны эцэст зууны хамгийн дуулиант хүн амины хэргийн хэрэгтнүүдэд зохих ялыг оноолоо. Харин хэрэгтнүүдийг яллаад буй “Захиалгаар хүний амь хороосон” гэх дүгнэлтэн дэх ЗАХИАЛАГЧ ХЭН БЭ?

Дуулиант гэсний учир нь хэргийг мөрдөн шалгах тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа тасралтгүй 18 жил үргэлжилсэн. Үеийн үед тухайн байгууллагуудын ур чадвар бүхий албан хаагчид багтаж байсан энэ ажлын хэсгийн хайгуул зөвхөн Монголд төдийгүй тив алгасан хийгдэж байв. Энэ ажлын хэсгийнхий шийдвэрээр Европт тусгай ажиллагаа явуулж, өндөр хүчин чадалтай орны лабораториудад шинжилгээ хийлгэж байв. Харамсалтай нь хэргийн хоригчдын тоо нэмэгдсэн үү гэхээс хэрэг илэрсэнгүй. Эсвэл илрүүлэхийг хүссэнгүй юу гэдгийг одоо нотлоход хэцүү. 

Гэр бүлийн хэн нэгний амь зуурдаар өнгөрөхөд эхнэр юм уу, нөхөр нь заавал хамаатай байдаг.

Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр гэр бүлийн хэн нэгэн зуурдаар, гадны нөлөөтэй өнгөрсөн тохиолдолд эхнэр юм уу, нөхрийг нь хамгийн түрүүнд байцааж, сэжигтнээр татдаг жишиг байдаг аж.

Гэтэл С.Зоригийн хэрэг дээр тухайн үеийн Цагдаагийн байгууллага огт тэгж хандсангүй. Хэргийн газрын ганц гэрч гэгдэх Д.Булганыг гутлын үдээсээр хоёр хурууг нь хүлж, угаалгын өрөөнд оруулчихаад, нөхрийг нь 18 удаа хутгалж хөнөөсөн гэдэг. Хэрэгтнүүд Д.Булганд яагаад тийм өршөөнгүй хандав. Мөн хэргийн газар гэрч төдийгүй хохирогчийн эхнэрийг амьд үлдээнэ гэдэг тэнэг хүний ч санаанд багтамгүй зүйл юм. Гэвч үүнд монголчууд итгэсэн. Итгүүлсэн гэдэг үг илүү оновчтой ч байж мэднэ. 

Хэн ийм эмгэнэлт, хууран мэхлэлтээр дүүрэн жүжиг бичсэнийг олох хэцүү ч хэргийн захиалагч амьд уу, үхсэн үү гэдэг дээр одоо олон нийт санаа бодлоо уралдуулж байна.


Аллагын захиалагч Ш.Отгонбилэг агсан уу?

Энэ хэргийн өөр нэгэн түүх бий. С.Зоригийн гэрт аллага болохоос өмнөхөн Э.Бат-Үүл тэднийд ирчихсэн, өмнө нь амраглаж явсан Булгантайгаа уулзаад сууж байжээ. С.Зориг эхнэр лүүгээ “Төрийн ордон дотор шатар тоглож байна” хэмээн утсаар ярьсан байсан учраас тэр хоёр тайван суусан гэдэг. Тэгтэл  гаднаас С.Зориг ороод ирсэн байна. Тэрбээр нэлээн халамцуу байсан бөгөөд төдөлгүй тэдний хооронд маргаан дэгджээ. Өмнө нь Бат-Үүл, Булган хоёрыг зүгээргүй байсныг мэдэх С.Зориг эхнэрээ хардаж таараа. Энэ гурвыг ийнхүү хэрэлдээд байж байх үед Ш.Отгонбилэгийн явуулсан нөгөө хоёр хамгаалагч залуу гаднаас ороод иржээ. Энэ хоёр бас халамцуу байсан байна. Ингээд бөөн халамцуу улсын хооронд хэрүүл, зодоон нүдээн болж, улмаар энэхүү зөрчил тэмцлийн эцэст С.Зориг агсан амиа алдаж, тэгээд гэнэтийн халдлага болсон мэтээр талийгаачийг олон дахин хутгалжээ. Үүний дараа Ш.Отгонбилэгийн бие хамгаалагч хоёр эр, Э.Бат-Үүлд хандаж: “Амаа хамхиж яваарай. Хэрвээ амаа хамхиж чадахгүй бол дараачийнх нь чи шүү “ гэж сүрдүүлсэн байна. Тиймээс Э.Бат-Үүл айж сандран гарч гүйхдээ С.Зориг агсны гэрт цайвар өнгийн малгайгаа орхижээ” гэсэн байгаа.

Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбогдуулж хэд хэдэн удаа сэжигтнээр татсан байдаг. Хамгийн сүүлд түүнийг 2016 оны есдүгээр сард дахин сэжигтнээр тооцож, байцаалт авчээ. Түүнийг дахин дахин байцаах гол учир нь өнөөх л гайтай малгайнаас болсон гэдэг. Харин тэрбээр үе үе гарч ирж зовоодог саарал малгайнхаа тухай хамгийн сүүлд байцаагдах үеэрээ сэтгүүлчдэд хандаж мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “1998 оны намар С.Зоригийг зэрлэг, балмадаар хөнөөж, энэ үеэс намайг уг хэрэгт холбогдуулан шалгах болсон. Тухайлбал, намайг тэр орой гэртээ сууж байхад нийслэлийн Цагдаагийн дарга Ганболд “Хамгаалалтад авч байна” гэж хэлээд, хэрэг болсон газарт дагуулж очсон. Очиход олон хүн бужигнасан байсан. Хэргийн газрыг хамгаалалтад аваагүй, бөөн хүн бужигнасан байдалтай байсан. Тэр үед би хэргийн газар очоод мэдээжийн хэрэг цочирдолгүй яах вэ. Ц.Элбэгдорж ирж хамт гарахдаа малгайгаа мартаж явсан. Хадам ээжийн маань өмсдөг цагаан цэнхэр малгайг мартсан байсан. Хэргийн дараа намайг гэрчийн хувьд мэдүүлэг авсан. Энэ малгайг надад мартсан байсан нь тогтоогдсон гэж мөрдөн байцаагч өгсөн. Ингээд надаас дахиж мэдүүлэг, байцаалт аваагүй” гэв.

Мөн Ш.Отгонбилэг агсан энэ хэрэгт ямар нэгэн сэжмээр холбоотой хэмээн харддаг. Энэ тухай Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн цахим хуудаснаа “Надад та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь  өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!” хэмээн жиргэсэн байна.

Үнэхээр Ш.Отгонбилэг агсан хоёр хамгаалагчаараа С.Зоригийг хөнөөлгөсөн байх үндэслэлтэй юу.

С.Зоригийг хөнөөгдөх үед Ш.Отгонбилэг аль хэдийн "Эрдэнэт" үйлдвэрийн захирлын албан тушаалаасаа буучихсан байсан. 1998 оны 8-р сарын 20-ны өдөр ТӨХ-ноос Батлан хамгаалах яамны нисдэг тэрэг бүхий зэвсэглэсэн цэргийн хүчийг дайчлан түүнийг албан тушаалаас нь огцруулж, оронд нь Батлан хамгаалах яамны сайд байсан Д.Дорлигжавыг томилсон байдаг.

Харин С.Зориг 10-р сарын 2-нд амиа алдсан.

Тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцроод удаагүй байсан бөгөөд дараагийн Ерөнхий сайдад С.Зориг яригдаж байжээ. Түүнийг Ерөнхий сайд бараг л болчихсон мэтээр ярих хүмүүс олон байсан гэдэг. Гэвч нэгэнт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдчихсөн Ш.Отгонбилэг юуны учир С.Зоригийг хөнөөх вэ? Мөн Ш.Отгонбилэг захиалга өгч С.Зоригийг алуулсан юм бол түүнд Д.Булганыг амьд үлдээх шалтгаан байгаа юу?

Зөвхөн энэ хоёр асуултаар Ш.Отгонбилэг С.Зоригийг хөнөөх магадлалтай юу гэдэг дээр эргэлзэж эхэлнэ. Түүнийг буруутгах гол шалтгаан нь “С.Зоригийг жаахан айлгачихаад ир” гэж хоёр хамгаалагчаа явуулсан гэх ам дамжсан яриа юм.

Үхсэн хүн үг хэлдэггүй

2001 онд Ш.Отгонбилэгийн сууж явсан Ми-8 нисдэг тэрэг Увс аймгийн Малчин суманд осолдож, өөд болсон билээ. С.Зоригийн хэрэг сөхөгдөх бүрт түүний ясыг өндөлзүүлдэг нь хууль мэт болжээ. Тэд хоёул Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд байсан. Хэрэв үнэхээр Ш.Отгонбилэг С.Зоригийг хөнөөлгөсөн юм бол түүнийг өөд болсноос хойш энэ хэрэг яагаад илэрсэнгүй вэ. Хэргийг хэн нэгэн сайн дураараа хамгаалж, илрүүлэхгүй байхын төлөө сайн дураараа зүтгэсэн гэж үү. Ард түмэн Ардчилсан намын Засгийн газрын үед энэ хэрэг илэрнэ хэмээн найдаж байсан. Гэвч энэ хэрэг “Улсын нууц” биш улс төрийн нууц болох нь цаг хугацаа өнгөрөх тусам улам мэдэгдэж байлаа.

Б.Булган бол ГЭРЧ биш СЭЖИГТЭН

Э.Бат-Үүл, Д.Булган нар амраглаж явсан эсэхийг мэдэх шаардлагагүй. Д.Булган С.Зориг агсантай зургаан жил хамт амьдарсан бөгөөд, гэрлэхээсээ өмнө хөнгөн шингэн явдалтайн дээр хоёр ч нөхрөөс салсан байсан тухай зарим эх сурвалжууд мэдээлдэг. Хамгийн гол нь түүнтэй талийгаачийн гэргий, гэрч гэдэг утгаар нь тун хүндэтгэлтэй харьцаж байсан тухайгаа Хошууч генерал Л.Гарамжил дурссан байдаг. Түүний хэлснээр Д.Булганыг арай өөр аргаар байцааж болох байсан хэмээдэг.

Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “С.Зоригийн хэргийг илрүүлэх бүх бололцоог 10 сарын 2-ны өдрөө алдсан. Тэр үед 70 хүн ороод гарсан. Бүх ул мөр арилдаг юм байгаа биз дээ” хэмээж байжээ.

Хохирогчийн дүү Санжаасүрэнгийн Оюун 18 жилийн дараа хавтаст хэрэгтэй танилцжээ.

Тухайн үед хохирогчийн ар гэрт “Мөрдөн байцаалтын нууц” гээд хавтаст хэрэгтэй огт танилцуулаагүй аж. Мөн 18 жилийн дараа С.Зоригийн аллагад буруутгагдаж байгаа гурван хүнийг ямар нотлох баримтаар үндэслэж, ял оноож байгаагаа ч шүүхээс мэдэгдсэнгүй. Бас л улсын нууц гэнэ. Мөн Монголд анх удаа хүн амины хэргийг “Төрийн нууц” хэмээн хаалттай явуулж, хэргийн газрын ганц гэрч Д.Булганыг оролцуулсангүй. Товчхондоо тус хэргийг ямар ч гэрчгүйгээр шийдчихсэн хэрэг. Хэргийн ганц гэрчээ суллаад зогсохгүй, анх өгсөн мэдүүлгээсээ буцчихаад байхад ямар ч хариуцлага тооцсонгүй. Хачин юм шүү.

Нотлох баримтыг цуглуулах арга ажиллагаа, оролцсон этгээдүүд нууц байж болох ч нотлох баримт өөрөө нууц байх ёсгүй. Тухайлбал ямар нотолгоонууд дээр үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан талаар заримаас нь ч болов олон нийтэд мэдээлэл хэрэгтэй байна. За шүүх юм чинь зөв л шийдсэн байж таараа гэж бодох хүн тун цөөхөн байна. Мөн татгалзсан хуучин хандлагаа баримтлан цагдан хорих 461-р ангид шүүх хуралдааныг хийсэн нь хүний эрх талаасаа ч ухралт болов. Тэгээд ч тухай үед Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр “С.Зоригийн хэргийн таван хавтаст хэрэг алдагдсан” хэмээн мэдэгдэж байсан.

Бүхэл бүтэн 18 жилийн турш хэргийн учгийг тайлах гэсэн, энэ хэрэгтэй ямар нэг сэжмээр холбогдсон бүхэн амиа алдаж, эсвэл ор мөргүй алга болж байлаа. Магадгүй энэ хэргээс нэр бүхий улс төрчид, улс төрийн бүлэглэлүүд залхаж эхэлсэн байх. Ард түмэн ч С.Зоригийн хэргийн жинхэнэ эзэн олдож, зохих ёстой хариуцлагаа хурдан үүрэхийг хүсэн хүлээж байсан нь дамжиггүй. Магадгүй энэ хэргийг шийдвэрлэх гэж ийн яарах болсон нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ч байж болох. Олон нийт хэргийн захиалагч хэн бэ гэдгийг хамгийн их сонирхож байгаа. Захиалагч хэн байсныг зарлахаас нааш энэ хэрэг тийм ч амархан дарагдахгүй гэдгийг ч мэдэж байгаа. Тэгвэл нэгэнт нас барсан хүний нэр дээр хэргийг тохчихоод хаах гэсэн далд санаа яваад байгаа юм биш биз. Ингэвэл С.Зоригийн хэрэг хаагдах нь хэнд илүү ашигтай байж болохыг бодож үзэх хэрэгтэй. Лав үхсэн хүнд ашиг авчрахгүй нь тодорхой шүү дээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 82 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.49) 2025 оны 03 сарын 13

Ш.Отгонбилэг асан бол хүн алчихаар хүн биш л дээ ”Үхсэн хүн үг хэлдэггүй” учир ингэж байгаа юм байх л даа Тэрээр дунд , дээд сургуулиуд төгсөж төрд ажиллаж байсан Монголын мянга мянган сэхээтнүүдийн л нэг Иймэрхүү хэрэг хийх сэдэл Улс төрийн өрсөлдөгчид нь л байдаг байх

1  |  0
Баагий(202.179.31.118) 2025 оны 03 сарын 13

Нийтлэлчийн бичсэнээр бол Отгонбилэг нь Зоригийг алагдах үед бүх тоглоомноос гарчихсан сул хүн болсон байсан гэдгийг баримтаар харуулхаар оролдож нөгөө талаас аваад үзвэл өөрөө мөн Отгонбилэг Зоригийг айлгаад ир гэж хамгаалагчдаа явуулсан гэдгийг нотолчихож.Айлгаад ир гэснээс алаад ир гээгүй юм байна гэж ойлголоо.Гэхдээ уучлаарай өөрийнхөө бичсэн юмыг дахиад нэг өөрөө сайн унш даа.Алах шалтгаан байгаагүй мөртлөө айлгах шалтаг байсан гэж ойлголоо.Зөв үү.

1  |  0
Унэнч (66.181.186.148) 2025 оны 03 сарын 13

Тааруухан бичиж дэ чааваас гэж, горьдсон амьтан бэ.

1  |  0
Үнэн(150.129.142.124) 2025 оны 03 сарын 13

сонин гарчиг өгч бичихээ болиоч ээ, энэ бичсэн жүжгээс харахад Үүл гуай их сэжигтэй санагдаад байх юм, ямар ч эр хүн эмэгтэй хүний тэр дундаа бүр өөрийнхөө ээж, эхнэрийнх ч биш хадам ээжийнхээ малгайг өмсч явах уу? нэг л биш ээ

1  |  0
зочин(49.0.205.221) 2025 оны 03 сарын 13

сайхан зохиож бичээд хүмүүсийг талцуулчих юм даа. бидэнд ер нь талцахгүй юм гэж байна уу? байдлыг харж байя л даа. Монголд төр гэж бйадаг бол заавал учир нь олдох байх

1  |  0
123(207.154.204.209) 2025 оны 03 сарын 13

БИТГИЙ ШАА ҮҮЛ ЭЛБЭГЭЭ 2 МӨНГӨ ТӨЛЖ ӨМНӨӨСӨӨ ХҮМҮҮСТ ЯЛ ҮҮРҮҮЛЖ БАЙНА

1  |  0
voloj(83.251.201.160) 2025 оны 03 сарын 13

iim yum gej baidag l yum bh daa.Taliigch Otgobilegiin huu aaviinhaa her turiig ingej sevtehiig huleen zuvshuuruh uu?esvel shuuh hurald suusiin bolov uu?huurhii ter huniig saidiin suudald suulgahguin tuluu ami nasiig ni horooson huviin us honzongiin sedeltei allaga shuu dee.taliigchtai hen surguuculddug baiv ter l ene hergiig uilduulsen bgaa.Bulgan yaj amid garch chadav aa?zahialagchtai ugsen tohirch cag tovlood aluurchdiig gertee oruulj taliigchiig alah nuhcliig burduulsen ham heregten shuu dee.ter edniig eserguucsen bol udiid bas l adilhan aluulsan bh bsn.horvoo ene avgaig yaj daaj yavnaa?

1  |  0
Bold(99.57.27.13) 2025 оны 03 сарын 13

Bataa oyunaa bol jujig tednii zohioson.batuul bayr nar umuu otgonbilegiin humuus baisan baih magadlaltai.ted zorigtoi yarilcahiig(huivsldaan) oroldoo bolovuu daa.gevch zorig tiim harh (odoonii manai uls torchdiig helj bn)uchraas tedniig zailahiig shaardaa bizdee.hariu n ami nasaa ogson aimshigt hereg bolson.tegeed ene 2 namiin tomchuud holbootoi uchraas ilrehgui baihaar bugdiig hiisen.

1  |  0
ner(157.181.98.115) 2025 оны 03 сарын 13

shal xudlaa

1  |  0
Ккккккккх(122.201.31.112) 2025 оны 03 сарын 13

Бүгд худлаа итгэхгүй бна аа би

1  |  0
huin(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

daachde mongolchuuda

1  |  0
Kkk(202.70.46.217) 2025 оны 03 сарын 13

Za daa ailgachaad ir gesen ni unen bhaa .huduunii 3mangar patsaanaar turiin saidiig nuhaad ug gedeg zahialgch ch gej yu bhav . harin batuul yaj holbogdood bdgiin bol gerii ni zaaj ugsiin bolovuu.

1  |  0
зочин(150.129.143.24) 2025 оны 03 сарын 13

энд тэр иргэн зев хэлжээ ер нь ойлгомжтой болоод байгаам бишvv захиалагч нь ихэнх хvмvvc тvvнийг нэж таамгалаад байна vxэхдээ vxэр буугаа тавина гээч л болждээ хеерхийй.

1  |  0
зочин(202.9.43.101) 2025 оны 03 сарын 13

Да.Ганболдын С1 TV-д өгсөн ярилцлагыг сонсоорой.

1  |  0
Би(103.229.121.66) 2025 оны 03 сарын 13

Үхсэн хүн үг хэлэхгүй бас ашиг олж чадахгүй. Тэгэхээр жинхэнэ алуурчинд л хэрэгтэй, ашигтай. Ингэж хэргийг бусдад тохож өөрөөсөө зайлуулж чадах эрхтэй, мэдэлтэй, чадалтай цөөхөн хүн л байгааш дээ. Тэдэн дунд л жинхэнэ эзэн нь яваа!

1  |  0
zochin(103.57.92.142) 2025 оны 03 сарын 13

ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР БАЙДАГ ГЭНЭЭ

1  |  0
бө(103.11.195.34) 2025 оны 03 сарын 13

Булган эхнэр нь хэзээ ч байгаагүй шүү мэдэхгүй худлаа авч өгөх юм

1  |  0
иргэн(122.201.31.67) 2025 оны 03 сарын 13

Отгонбилэгийг захиалагч байсан гэхэд хүмүүс нэг их цочирдохгүй л боловуу_Отгонбилэг улсын төлө бол хийсэн зүйл ховорхон шүү дээ,Өөртөө л маш их ашиг гаргасан үлдээсэн өв хөрөнгө нь хаанаас бий болов ганц удаа гахай чирч үзээгүй биз дээ

1  |  0
иргэн (202.9.42.217) 2025 оны 03 сарын 13

эмэгтэй хүн тэр тусмаа нөхөр нь нүдэн дээр нь зэрлэгээр алуулсан булган- хохирогч гэрч яаж энэ олон жил чимээгүй явж,яаж энэ олон жил тайван амьдарч,яаж шөнө нойр нь хүрч унтаж чаддаг байнаа айж гуниж харамсаж ,уйлж хамаг үнэнээ ярьмаар юм

1  |  0
ЦАГААН САР(59.153.115.73) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
MGL(202.9.42.60) 2025 оны 03 сарын 13

Olon saikhan zaluu uhsen dee. Zorigiin hereg deer azillaj bsn. Hamgiin haramsaltai n......

1  |  0
зочин(202.21.106.146) 2025 оны 03 сарын 13

Тухайн үед Булган Эрдэнэтээс л болчих шиг боллоо гэж мэдүүлж байсныг санаж байгаа биз дээ.БатҮүлийн дэргэд үйлдснг гэж солиорохоо болиоч.Энэ сэтгүүлчид хүн гүтгэчихээд одоо шүүхийн шийдвэрийг үгүйсгэх санаатай.чадахгүй шүү

1  |  0
зочин(182.160.32.28) 2025 оны 03 сарын 13

За болждээ яг тэгж бодож байсан юм

1  |  0
жаал хүү(202.179.25.254) 2025 оны 03 сарын 13

Бат-Үүл ёостой сээрэглэн. Булган аниатай юу яагаад ккккк

1  |  0
Hi(178.165.128.221) 2025 оны 03 сарын 13

Otgonbilegiig zaxialagch gej bodoj bn. Tuxain ued erdenetiinxen ter xunii ugeer l bn, barag ulsaaraa gexed buruutaxgui.

1  |  0
Зочин(122.201.22.242) 2025 оны 03 сарын 13

С.Эрдэнэ яах гэж Зоригийн хуучин эхнэрийг цонхоор нисгэж алав? Хэргээ яаж нуун далдлав? Энэ хэрэгт холбоотой юу?

1  |  0
Зочин (66.181.184.225) 2025 оны 03 сарын 13

Хэрэг илрэхгүй удах байтлаа илрэхгүй байж мэдэх байсан. Учир нь захиарагч Эрдэнэтийн хөрөнгөөр намаа, өөрсдийгөө санхүүжүүлэх соирхолтой Отгонбилэг Багабанди тэргүүтэй МАН лидрүүд захиалагч бөгөөд нуун дарагдуулагчид нь юм чинь. Багабандийн шахалтад автан Отгонбилэгийг дахин эрдэнэтийн даргаар тавихыг зөвшөөрөхгүй байсан нь Зоригийн алагдах шалтгаан болсон.

1  |  0
Зочин(183.81.169.24) 2025 оны 03 сарын 13

Ямар ч тэнэг дараагийнх чи шуу гэж хэлээд булган батуулыг улдээдэг тийм тэнэг гэнэн хуу бх уу тэр монготэй хун малчин холслох уу зугээр л эмгэнэлт тэнэг жужиг бичих ээ бол

1  |  0
mongolia(202.21.106.141) 2025 оны 03 сарын 13

ali ali ni hun alah uls! .yalgaa bhgui! hen ni ch bai gessen tamd ochno! Zorig agsan amid seruun bsansan bol mngl unuudur shal uur bh bsan! uuniiig ni medej uls turiin allaga uilddsen! ed bugd adil aluurchin luivarchin mngl tumnii amidraliig tamd unagaj haltar tsustai zovlontoi uhel yaduuraltai munguur solison!

1  |  0
Nostradamus(202.21.112.234) 2025 оны 03 сарын 13

ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ, ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА, НАМЫН НЭР ХҮНДИЙГ ТӨРИЙН НЭР ХҮНДЭЭС ДЭЭГҮҮР ТАВЬЖ БАЙГАА НАМУУДЫН УДИРДЛАГУУДАД ЗАХИАЛАГЧИЙГ НУУЦЛАХ ШАЛТГААН БИЙ.

1  |  0
Аги(202.70.46.224) 2025 оны 03 сарын 13

Өнөө айхтар зөнчид мэргэчид нь хэлж өгч болдоггүй юм байх даа

1  |  0
Зочин(182.160.2.193) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж жүжиг найруулахдаа гарамгай юм аа

1  |  0
зочин(202.126.91.151) 2025 оны 03 сарын 13

1. Амьд гэрчтэй аллага байхад хэрэг 18 жил дарагдсан. арай гэж шүүх хурал хийсэн чинь амьд гэрчийг оруулдаггүйээ. сонин л юм. 2. Улстөрийн зорилготой нь 18 жилийн өмнө тогтоогдсон байтал гэнэт жирийн ахуйн хүрээний аллага болж хувирав. Тэгвэл юу г нууцлав. Чухам яг юу нь улсын онц чухал нууц юм бол. Огт ойлгомжгүй 3. Хэргийг хаах нь яг өнөөдөр хэнд хэрэгтэй, бас ашигтай вэ. Шүүх, цагдаа, прокурор, ТТГ, АТГ өнөөдөр хэний гарын хүмүүс тавиастай билээ. Тэгэхээр хэргийг мэддэг нь Элбэгдорж биш үү. Тэр хөөгдөж буусан ЕС байсан, дахин 8 сар албан тушаалтайгаа бас байсан шүү.

1  |  0
vhin(202.21.118.250) 2025 оны 03 сарын 13

юун С.Содбилэг вэ? О байдгүймүү овгоо сольчдиймуу? мэдээгээ нягталж байгаач энд тэнд гарсан мэдээллийг соpy доод тавьсан мэдээ байна. их зорьж уншсан юмсан

1  |  0
zochin(103.212.116.168) 2025 оны 03 сарын 13

Jorigiin hergiig odoogiin ondor tushasltai erhemvvd l meddej baigaa zorig amid bol uls oron ch iimdee tulahgui ch umuu

1  |  0
ммм(59.153.87.14) 2025 оны 03 сарын 13

чимгээ содномдаржаа 2 удахгүй шоронд үхэх байх эсвэл сураггүй алга болох байх тохироод гадаад руу гарах эсвэл шоронд хилс хэргээр үхэх 2 л зам байна

1  |  0
Жаргал(103.212.116.58) 2025 оны 03 сарын 13

Б.Энхуянгатай санал нийлж байна

1  |  0
ИРГЭН(59.153.87.19) 2025 оны 03 сарын 13

ХУУЛИЙНХАН АРАЙ ГЭНЭ ГООМОЙ ЮМ ХИЙХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЭНЭ ЗАХИАЛАГЧЫН ХАВЬЦААХ ХҮМҮҮС ЗОРИУД ХӨРӨНГӨ ЗАРЛАГАДАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГУТААЖ БАЙГАА БАЙХ .

1  |  0
trtr(122.201.22.67) 2025 оны 03 сарын 13

bulgan bulgan bulgan???????

1  |  0
ЗОЧИН(103.57.92.83) 2025 оны 03 сарын 13

МӨНГӨӨР ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА УУ ДАА

1  |  0
зочин(103.57.92.83) 2025 оны 03 сарын 13

ЯМАР Ч ҮНЭМШИЛГҮЙ, НАЙРУУЛГА МУУТАЙ ЖҮЖИГ ДЭГЛЭСЭН Ч ХЭН ҮНЭМШИХ ЮМ БЭ?. ҮЙЛИЙН ҮРЭЭ ХЭРГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭТГЭЭД ӨӨРӨӨ Л ЭДЛЭНЭ ДЭЭ. ХАРЖ Л СУУХААС ДАА

1  |  0
Уншигч(122.201.22.183) 2025 оны 03 сарын 13

18 жил мөрдөөд эзэн, холбогдогч,сэжигтэн, гэрчээ тогтоож чадахгүй байсан цагдаа, прокурор, шүүх ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эцэслэх гэж хэтэрхий үнэмшилгүй жүжиг тоглочих шиг . Сүүлчийн шатанд ажилласан цагдаа, шүүгч, прокурорынхонд итгэхгүй бна. Итгэл даахгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй ажилтнуудад хүлээлгэх хариуцлага байдаг болов уу. Тэнгэр бурхан шүүх байх даа.

1  |  0
Лалар(202.179.29.80) 2025 оны 03 сарын 13

Лалараа гараад ир

1  |  0
otgonbold(27.123.214.89) 2025 оны 03 сарын 13

Mundag bichjee

1  |  0
x(202.21.120.204) 2025 оны 03 сарын 13

Unen bh

1  |  0
шударга иргэн(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

Булган энэ их нүглийг яаж давж явж байгааг ойлгохгүй байна. Ард түмэн ийм шударга бус асуудлын төлөө тэмцэх хэрэгтэй.

1  |  0
zochin (103.26.194.54) 2025 оны 03 сарын 13

Elbegdorj Batuul xoer todorxoi xariult xelex bilj de

1  |  0
elbegee holbootoi (202.9.41.57) 2025 оны 03 сарын 13

zohioltoi, zahialgatai hereg

1  |  0
irgen(103.206.195.166) 2025 оны 03 сарын 13

BULGAN amid gerch baij vnee heleech.Hohirogch 3 hvni tsaana amidral bna shvv de. har zaluugaara

1  |  0
Top