АН-ын даргад Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар өрсөлдөж байна. Дээрх нэр дэвшигчид УИХ-ын 2012, 2016 оны УИХ-ын сонгуулиар тойргийнхоо сонгогчдоос хэрхэн санал авсан талаар харьцуулалт гаргасан байна.
2012 оны сонгуульд Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар намын жагсаалтаар, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар тойрогт өрсөлдөж ялалт байгуулж байв. Харин 2012 оны сонгуульд С.Эрдэнэ, Ж.Батзандан нараас бусад гурав нь өвдөг шороодсон юм. Сонгуулийн санал өгсөн байдлыг харвал Ж.Батзандан, С.Эрдэнэ нар бусад нэр дэвшигчээс илүүтэй санал авч байжээ.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 0 )