УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын МАХН-ын гишүүд өнөөдөр /2017.01.03/ Ерөнхийлөгчийн сонгууль өргөн барьсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ тухай хэлэхдээ “Өнгөрөгч сарын 28ны өдөр нэр бүхий гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Одоо энэ хуулийн төслийг 14 цагт хэлэлцэх гэж байна. Товчхон хэлэхэд, Ерөнхийлөгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд МАХН-ын төлөөлөл болох намайг оруулаагүй. Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүдэд байдаг учраас гишүүдийн бүрэн эрхийн хүрүүнд орж ирсэн хуулийг анхааралтай би харлаа. Ерөнхийлөгчид МАН, АН, МАХН гэх гуравхан субьектээс нэр дэвшинэ. Гэтэл тус хууль нь Монгол улсын үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн байна гэж би үзэж байгаа. Угтаа үндсэн хуулинд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь аль нэг намаас үл хамааран 45 нас хүрсэн, Монголын нийт ард түмний 51 хувиас дээш санал авсан, нэг намыг бус нийт ард түмнийг төлөөлөх үүрэгтэй байдаг.
Тус хуулийн 6.3д зааснаар "45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин сууснаас гадна энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ" гэж заасан байгаа юм. Гэтэл үндсэн хуулинд зааснаар "Монгол улсын уугуул иргэн гэдэг нь Монгол улсын хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих үүрэгтэй" гэж заасан байдаг. Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа хүн Монгол улсад амьдарсан байх ёстой гэсэн хуульд байхгүй заалтыг оруулсан байгаа юм. Амьдарсан эсэхийг нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар мэдэх гэнэ. Энэ лавлагаагаар бол хэн ч нэр дэвших эрхгүй болно. Жишээ нь УИХ-ын гишүүд гэхэд ажлын айлчлалаар тодорхой хугацаанд гадаадад амьдардаг. Таван жилийн турш гадаадад амьдраагүй гэдэг нь хэнд зориулсан заалт юм бэ.
Хоёрдугаарт хамтран нэр дэвших тухай гэж зааснаас гадна заавал тухайн намын гишүүн байх ёстой гэж хатуу заасан байгаа юм. МУ-д 21 нам байдаг. Үүнээс нэр дэвших эрхийг УИХ-д суудал бүхий нам л эдэлдэг. Намаар ингэж харъяалж болохгүй. Манай нам "НҮБ-д олон жил бие төлөөлөгч хийж байсан Л. Эрдэнэчулуун гэдэг хүнийг нэр дэвшүүлэх бололцоотой" гэж хэлэхэд Л нэр дэвших гэж байгаа хүнд санаатайгаар ийн саад хийх гэж байгаад харамсаж байна.
Тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Өнгөрсөн дөрвөн удаагийн сонгуулийн үр дүнг харвал аль нэг нам гэж хамаарахгүйгээр 45 нас хүрсэн л бол хэнийг ч нэр дэвшүүлж болдог байсан. Одоогийн энэ хуулийн төслөөр бол хоёрхон намаас л нэр дэвших "тоглоомын" Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаад нь гүнээ харамсаж байна. Тиймээс манай намын болоод миний хувьд Ерөнхийлөгийн сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа хэлэх гэсэн юм. Эсэргүүцэх дөрвөн шалтгаан байна.
Мөн "Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 18 хоног байна" гэдгийг уртасгах ёстой. Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүний зардлыг 100 хувь намын гишүүд, дэмжигчид хариуцан ажиллахаар болсон" гэлээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 12 )
Enhbayariig songono
Энэ нэг дарвалзсан амьтан юу гээд бгаан хууль гардгаараа гарна оймсчиноо бэлд ард түмэн сонгохгүй ээ ингээд нам чинь сөнөнөнө урвагчид
Zuv, Baasankhuugiin sanalyg demjij bna
МАНгарууд удахгүй МАНгас болох алхамаа хийхгээд байх шиг байна даа. Монгол Улс Үндсэн хуулиндаа олон намын тогтолцоотой байхыг хуульчилсан байгаа даа. Тийм ээс МАНгаруудаас өөр улс төрийн хүчнээс Ерөнхийлөгч болбол аль аль талдаа хяналт тавьж хэрэгтэй юм.
Baasanhuugiim ard zogsoj bgaa tuslah biye unelegch ohiniig sain hartsgaa hylaichaad Darga nartai naaldah durtai gardaa daanch dandaa haygddag ambits huusun hooson tolgoi bugsuuruu yvdag hugshin avgai shg haha
ard bga ter dolir huuhen unen ambitstai gar ymda
МАН-ЫНХАН МОНГОЛЫГ БҮХЛЭЭР НЬ АТГАЖ ХЯТАДАД БОЛОМЖ ОЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ААН.ҮНЭХЭЭР ҮХЭР МОНГОЛ БОЛЧИХООД БАЙГАА ЮМ УУ ДАА.
МАНАН одоо болимоор юм. Алийн болгон өөрсөндөө тохируулж хууль гаргах гэсэн юм бэ.
Demjij baina
AN MAN odoo boilmoor yum
МАХН Баасанхүү гишүүн л ганц шударга дайчин хүн юм аа. Дэмжиж байна
Ochij ochij Erdenechuluun bhdaa yadag bn aa? Umnu ni gadaad hergiin said baisan huuhemseg muuhai uvgun, taliigch Otgonbilegiin hud mun biz dee? Uur hun yum bolov uu?