Ямар хуулийн төсөлд гарын үсэг зурж байгаагаа ч мэдэхгүй хүн гишүүд дунд байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 04

Шинэ он гармагц Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ ойртож, улс төрийн тогоо халуунаар буцалж эхэллээ. Энэхүү дуулианаар өчигдөр МАХН-аас сонгогдсон хуульч гишүүн болох О.Баасанхүү их хуралд суудалтай намын төлөөлөл болохынхоо хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар улс төрийн байр сууриа илэрхийлж, намын гишүүд дэмжигчдийнхээ хамт намын төв байрандаа хэвлэлийн хурал хийсэн юм.

Гэтэл энэ сенсацийн хажуугаар жиргээ болон фэйсбүүк сүлжээгээр О.Баасанхүү болон Н.Оюундарь гишүүний маргаан шуугиан тарьж байна. Учир нь О.Баасанхүү гишүүн “Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өргөн баригдсан байна. Энэ хууль батлагдвал МАН-аас өөр нам ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх боломжгүй юм байна” хэмээн жиргэтэл Н.Оюундарь гишүүн хариуд нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад хамтдаа өргөн мэдүүлсэн бус уу?” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ.


Үнэн хэрэгтээ тус хуулийг Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан байна. Он солигдох сүүлийн мөчид хамгийн сүүлийн ажлын өдөр /2016.12.28/ гишүүд маш олон хуулийн төсөл өргөн барьснаас Н.Оюундарь гишүүн ийнхүү будилжээ. Хүндэлж явдаг гишүүнээ гарын үсэг хамт зураагүйд гайхсандаа тэгэж жиргэсэн бололтой.


Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ, ямар хуулийн төсөлд гарын үсэг зурж буй гэдгээ эхлээд нягталж байж зурмаар санагдах юм. Ард түмэн чинь харж байгаа шүү дээ.

 


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.229.121.115) 2025 оны 03 сарын 13

Eniig bodvol baasanhuu chin huulich hun yamar huuli urgun barisanaa medeh blgui dee

1  |  0
УИХ-ын гишүүн(150.129.141.53) 2025 оны 03 сарын 13

Дэлгүүр хэсэхээс өөр юу мэдэхэв дээ энэ авгай???

1  |  0
зочин(49.0.205.221) 2025 оны 03 сарын 13

Энэ Оюундарь юугаа мэдэхэв дээ, БЛЮМон доо л бай л даа.

1  |  0
zochin(43.242.243.225) 2025 оны 03 сарын 13

IIM CHAWGANTSAAR TURUU BARYULJI BAYGAA NI GAMSHIG

1  |  0
zochin(43.242.243.225) 2025 оны 03 сарын 13

IIM CHAWGANTSAAR TURUU BARYULJI BAYGAA NI GAMSHIG

1  |  0
Top