УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болоод байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж буй юм. Тэрээр Улс төрийн намын тухай болон зарим хууль журам ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа аж. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг та болон МАХН-ын зүгээс дэмжихгүй гэдгээ мэдэгдээд байна. Санал нийлэхгүй байгаа зүйл заалт юу байна вэ?
- Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг харахад МАН, АН-аас өөр нам сонгуульд орох боломжгүй хууль орж ирсэн байна. Хуулийн төслөөс харахад дөрвөн зүйлтэй санал нийлэхгүй байгаа. Тодруулбал Хуулийн төсөлд 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдоно” гэсэн заалт нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын уугуул иргэн нь хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих, амьдрах бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Монгол Улсад амьдардаг байх ёстой гэж хуульд тусгаад, түүнийг нь Хил хамгаалах ерөнхий газраас баталгаажуулсан лавлагаагаар авна гэж оруулж ирсэн байна. Ийм байж болохгүй. Үндсэн хууль зөрчиж байна.
Мөн Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёстой. Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтран гэж заасан нь хууль зөрчиж байна. Ганцхан суудалтай МАХН-ыг аль нэг намтай хүчээр хамтарч оруулах гэсэн санаатай байна. Монгол Улсад 21 нам байгаа. Намаар харьяалж байгаа нь нэр дэвшигчдэд саад хийсэн үйлдэл гэж МАХН үзэж байна. Нэр дэвшигчийг заавал намд оруулж нэр дэвшүүлэх заалт тусгасан. Сонгуулийн хуульд одоо ганцхан “МАН сонгуульд оролцох эрхтэй” гэсэн заалт оруулах дутуу байна.
- Тэгэхээр УИХ-ын бие даагч гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй гэсэн үг үү?
- Тэгж ойлгогдож байгаа. Мөн төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна” гэж заасан ч энэ хууль өөрөө нэгдүгээр сарын дундуур батлагдах учраас мөрдөх боломжгүй болж байна. Түүнчлэн хуулийн 30.4-т Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно. Энэ заалт нь сонгуульд оролцохгүй байж болно гэсэн санаа байна. Улстөрийн намууд бусад намын нэр дэвшигчийг дэмжихээс өөрөөр хамтрах боломжгүй гэж заасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Улс төрийн намуудын үндсэн нэг үүргийнх нэг нь сонгуульд оролцох шүү дээ. Үүнийг нь хааж болохгүй юм.
- Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт та орж байгаа юу?
- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл багтсан гэж Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд гишүүн мэдээлж байсан. Гэвч намайг оруулаагүй.
- МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ. Нэр дэвшигчийн асуудлаар ярьж байгаа юу?
- Шууд одоо хэлэхэд эрт байна. Яагаад гэхээр одоо тэр дэвшинэ гээд хэлээд эхлэнгүүт хуулийг нь гацаана. МАН-ынхан бол манайхаас нэр дэвшинэ гэж өөрсдийнхөө таамаглаж буй хүмүүс дээрээ ажиллаж эхэлсэн. Манай нам бол ямар нэгэн төрөөс төрсөн тэрбумтан биш, иргэний төлөөлөл болсон, мэдлэгэ боловсролтой 45-аас дээш насны хүн нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Санхүүжилтын тал дээр бол бид нэр дэвшигчийгээ зовоохгүйгээр ажиллана. Өмнө нь С.Удвал сайд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэнээсээ болоод өрөнд орсон. Сүүлд нь шүүх цагдаагаар явж их дарамттай байсан. Одоо тэгүүлэхгүй. Бид шударгаар ард түмнээсээ хандив босгоно. Хүмүүс бол нааштай хүлээж авч байгаа гэдгийг тодорхой хэлье.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 5 )
Аль ч намаас нэрээ дэвшуулэх эрхтэй байх хэрэгтэй одоо еренхийлегчийн албыг емчилдег болох нээ
Nam ner devshuulne gej bgaa bolohoos uur hen negen ner devshuulehgui. Harin bie daagch gishuud tedniig ali neg nam neriig ni devshuulbel songuulid oroltsoh bolomj ni asuudalgui bgaa. Ingej hamaagui buruu medeelel taraaj bolohgui . bid undsen huulitai uls shuu
45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдоно” ene chin uuruu undsen huuliin zaalt shuu dee Baasanhuu gishuun ee? humuusiin tolgoi erguulj bolohgui .esvel medehgui yum uu
ta nar manang diilehgvi shvv dee